Нийслэлийн Онцгой байдлын газар 2015 оны Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргаа шалгарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Нийслэлийн Онцгой байдлын газар 2015 оны Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газар 2015 оны Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ жил нийт 15 анги салбарын 194 тамирчин оролцож, 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин уралдлаа.
Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26  дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мөн Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаар онцлогтой байлаа.
Жил ирэх бүр тэмцээнд оролцож байгаа, аврагч гал сөнөөгчдийн хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил нэмэгдэж, өмнөх жилүүдэд үзүүлж байсан баг тамирчдын дундаж амжилт өссөн үзүүлэлтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН“МАРШ ТАКТИК -2015”     
ТУСГАЙ БЭЛТГЭЛ-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ, НЭГДСЭН ДҮН


 

 

“Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс  авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцааж  өгөхийг шаардав
“Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцааж өгөхийг шаардав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.