“Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцааж өгөхийг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
“Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс  авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцааж  өгөхийг шаардав

“Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцааж өгөхийг шаардав

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийв. Тус  холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар холбоогоо төлөөлөн  УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг нарт шаардлага хүрүүлж байгаа ажээ.  Тэд МАН-ын барьж, одоо ашиглаж байгаа “Тусгаар тогтнолын ордон”-г  ард түнийх нь мэдэлд  шилжүүлэхийг шаардаж  байна.  Тэдний шаардлагын гол үндэслэл нь “...2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнээр Монгол Ардын нам төв байраа шатаалгаж, 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г  барихдаа  төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан...” явдал аж. Тиймээс тэрхүү 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэхэд УИХ, Засгийн газар авч хэлэлцэхийг шаарджээ.  Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн  МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-г барихад  төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэв.

Т.Хасбаатар энэхүү шаардлагынхаа талаар  сэтгүүлчдэд  тайлбарлахд аа “Тухайн үед С.Баяр намын дарга байхдаа 11 тэрбум  төгрөгийг төсвөөс гаргуулсан нь хууль бус юм. Өнөөдөр улс төрийн нам тансаг байранд суух чухал  биш. Иргэдэд маань цэцэрлэг, сургууль, номын  сан хэрэгтэй байна. 2008 оны 7 сарын 1-нд таван халуун амь  үрэгдсэн. Хэргийн гол эздийг одоо болтол олж илрүүлээгүй. Энэ үймээний талаар улс төрийн албан ёсны дүгнэлт ч гаргаагүй. Гэтэл МАН хохирсон гэх нэрийдлээр төсвөөс мөнгө гаргуулсанд иргэд дургүйцэж  байгаа.   “Тусгаар тогтнолын ордон”-г  барьсан МАН энэ байраа ашиг орлого олох хэрэгсэл болгож ашиглаж байна. Нам ашгийн төлөө байгууллага биш. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага биш ээ. Бусад намууд түрээсийн байранд ажлаа явуулаад болоод л байна. Аль ч улс орны намууд ийм л байдаг. МАН үнэхээр ард түмний нам юм бол энэ байраа ард түмнийхээ мэдэлд өгөх ёстой” гэлээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

 

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарын айдас
Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарын айдас
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.