Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарын айдас
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарын айдас

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарын айдас

 

"MANHUNT INTERNATIONAL 2012" олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд манай улсаас загвар өмсөгч О.Амгаланбаатар оролцон 13 дугаар байрт орж байсан түүхтэй. Загварын ертөнцийн ахмад, топ хатагтай нарын нэг Болормаагийн хайртай шавь гэгддэг О.Амгаланбаатар "Учиртай гурван толгой" киноны Юндэны дүр бүтээж түүхэн уран сайхны кинонд тоглож үзэгчдээс чамгүй өндөр оноо авч байсан.

Хамгийн сүүлд загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар Бид 3-ын болзоо Уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ганц нэг үсгийн алдаанаас болж эвгүй уншигдах үгс их байх юмаа. Саяхан твиттэр дээр би "Хүүхдийн спортын их наадам хөтлөв" гээд зураг оруулаадахсан "С" үсгийг нь "А" үсгээр сольчихож. Зэрвэс харахад их эвгүй уншигдсан байналээ (АПОРТЫН). Хийсэн ажлаа хүмүүст хэлэх гэсэн биш үг үсгийн алдаа гаргаад эргүү юмуу чи нтр гээд элдэвээрээ хэлүүлсэн. Ээ бурхан минь айсандаа зүгээр асар хурдан устгалаашдээ.

За энэ бас энэ "Хайр" гэдэг үг бна. 2011 онд "Учиртай 3" кинонд яваад тас хар дээр нь хир хөлсөндөө баригдсан нөхөр хөдөө байж байтал үерхдэг байсан охин -Сайн уу "Хараа"? Өө яанаа алдаад биччихлээ -Сайн уу "Хирээ"? Гэж хоёрдахиа бичээд л зүгээр явсан зүрхийг минь зүүгээр шивэх шиг л болсондоо. Хирэндээ баригдаад хэтэрхий харласан хүнд хүнд, хэцүү л тусалгүй яахав" хэмээн бичжээ.

Т.Ганаа

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 
Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон
Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.