Ц.Нямдорж Ерөнхий прокурорт “лүндэн” буулгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Ц.Нямдорж Ерөнхий прокурорт “лүндэн” буулгав

Ц.Нямдорж Ерөнхий прокурорт “лүндэн” буулгав

Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд ширүүхэн болж өнгөрлөө. Хууль зүйн байнгын хороон дээр 2014 оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх үеэр шүүгч нарын цалингийн асуудал хөндөгдөв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалинг хууль бусаар тогтоосон тухай Ц.Нямдорж гишүүн нэлээд бухимдалтайгаар хэлж байлаа. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж буй Н.Лүндэндорж руу үгээр дайрч “Наадах чинь 2.7 хувийн согтолттой явж байгаад хүн дайрч алсан хүн. Үүнийг нь Монголын шүүх будлиулсан” гэв. Харин Н.Лүндэндорж нь “Нямдорж гишүүн дандаа ингэж хашгирч байдаг. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэж хариу барив. Гэвч Ц.Нямдорж мөн л дайрч “Лүндэндоржоо чи зүгээр өргөдлөө өгөөд зайлчихаач. Төрд гай болдогоо боль. Та нар ажлаа хий. Дорлигжав, Энх-Амгалан прокуророо, эндээс ажлаа эхэл. Жирийн ардын хүү  шоронд явж байхад энэ мэт нөхдүүд гэмт хэрэг хийчихээд албан тушаал ахиж байна. Наад этгээдийнхээ учрыг олоорой Энх-Амгалан прокуророо” хэмээн самнаж өгч байлаа. Түүний энэхүү “лүндэн” хэрэгжих эсэхийг бүү мэд.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.