Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 30 секунд
Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ



 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана.
Эх сурвалж: Zaluu.com
 
 
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа
Хариуцах хүн

 
 
Хамтран ажиллах
1  Эрх зүйн бичиг баримт    боловсруулж, үүрэг даалгавраар хангах 2 дугаар сард Хурандаа 
 Ж.Болдбаатар
НЗДТГ
2  Оюутан –Цэрэг хөтөлбөрт
 зориулсан сургалт зохион байгуулах 
3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх Дүүргүүдийн цэргийн штаб
3   Их дээд сургуульд суралцаж
  байгаа оюутан залуусын
 “Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
  хамрагдах судалгааг  гаргах 
3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд Их, дээд сургуулиудын сургалтын алба
4   Их, дээд сургуулиудтай
  хамтран сайн дурын үндсэн
  дээр цэргийн алба хаах
  сонирхолтой оюутнуудад
  “Цэргийн ерөнхий бэлтгэл”
  хичээлийг сонгон  суралцуулах 
4-6 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав  
Их, дээд сургуулиудын сургалтын алба
5  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах оюутан
  залуусыг эрүүл мэндийн
  үзлэгт хамруулах
5 дугаар сард Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг  
Ажлын хэсэг
6  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах эрүүл мэндийн
  үзлэгт  тэнцсэн залуусыг
  цэргийн албанд татан алба
  хаалгах байгууллагад  
  хүлээлгэн өгөх
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб  
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7   Шаардлага хангасан оюутан
  залуусыг цэргийн тусгай
  бэлтгэл сургалтанд
  хамруулах
6-8 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав БХИС
8  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдан цэргийн алба
  хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сард Хурандаа Ж.Болдбаатар Дүүргүүдийн цэргийн штаб
9 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт  хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн  штабд хүргүүлэх 8 дугаар сард Дэд хурандаа Б.Баямөнх Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд
 
Алаг нүдэн Одноогийн арваад жилийн дараах “Гол дүр”
Алаг нүдэн Одноогийн арваад жилийн дараах “Гол дүр”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.