Бурхан халдун ууланд хөл тавьсан Өвөрмонгол иргэдийг өмнөө сөхрүүлэн байж зураг авч, бичлэг хийсэн үндсэрхэг үзэлтэй залуусын талаар мэдээлж, ихэд дэмжсэн гитарчин С.Өлзий-Орших хэсэгтээ л хэл аманд өртөөд авсан. Хатуухан үгтэй энэ эрийн “тодорхойлолт” олон нийтийн дургүйцлийг төрүүлснээр барахгүй хэвлэлийнхэнтэй хүртэл ил далд дайтаж яваагаа зарлахаас аргагүй байдалд хүргэсэн гэдэг.
“Никитон” хамтлагаасаа бүрмөсөн гарч, өөрийн гэсэн амьд хөгжмийн хамтлаг байгуулах болсноо дуулгасан Өөжгий маань уран бүтээлийнхээ зэрэгцээ улс орны амьдралд ихээхэн анхаарал тавьж буй. Тиймдээ ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо жинтэйхэн илэрхийлж, өнөө цагийн улстөрчдийг нүүр хийх газаргүй болтол нь “шардаг” ажилтай суугаа.
Тэрбээр саяхан “За нөгөө муу ТТ /Таван толгой/ даший шог боллоо доо, хөөрхий.
Хямралдаа бэлдэцгээ, хүмүүсээ” хэмээн сануулсан боловч зарим хүмүүс “Та өөрөө бэлд” гэж тун чиг дургүйхэн хүлээж авчээ. Үүнийх нь хариуд мань эр “Би яг хямрана шд” гэж эгдүүцсэн бол цаадуул нь “Өөжгий та тэгвэл би хямрахгүй, та нар бэлд гэж хэлсэн юмаа даа” хэмээн үгийг нь мушгиж орхисон байна.
Б.Содон