МАХН-ын дотоод зөрчил Засгийг унагах нөхцөлийг бүрдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 57 секунд
МАХН-ын дотоод зөрчил Засгийг унагах нөхцөлийг бүрдүүлэв

МАХН-ын дотоод зөрчил Засгийг унагах нөхцөлийг бүрдүүлэв

-Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярт нэр дэвших эрхийг олгосон нь тэдний хувьд хамгийн гэгээтэй, сайхан мэдээ байсан ч дахин хоёр гишүүн нь төрхөмдөө буцах шийдвэрийг гаргасан нь цочирдмоор гэнэтийн үйл явдал болсон нь гарцаагүй-

Энэ долоо хоногт улс төрийн гол үйл явдал МАХН-ыг чиглэлээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг тойрсон зарим хүрээлэгсдийнх нь гэнэтийн шийдвэр хийгээд намыг нь тойрсон олон асуудал нь тус намыг энэ долоо хоногийн "гол дүр" болгоход хүргэв. Одоо "Шударга ёс" эвслийн бүлэг нь засагт хамтрах эрх зүйн чадамжгүй болж, хоёр гишүүнээ алдсан Н.Энхбаярын дараагийн нүүдлийг улс төрийн хүрээнийхэн болон олон нийт анхааралтай ажиглаж сууна.
Түүнийг улс төрийн ямар "жүжиг" дэглэж, хэрхэн үлдсэн хэдийгээ тогтоож барих нь өөрийн эрхгүй сонирхол татах сэдвийн нэг болжээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж, жижиг намуудын дунд өргөтгөсөн хуралдааныг хүртэл зарлан хуралдуулж байсан МАХН-ынхан нэг л өглөө үзэл бодлоосоо ухарсан.

Тэд гарцаагүй тохиролцооны ширээний ард суусан болоод л тав хоногийн завсарлагаа өндөрлөж, өнгөрсөн лхагва гарагт ногоон гэрлээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дэмжсэн байж таарна. Гэхдээ эрх барьж буй том намтай яг ямар тохироо хийснийг цаг хугацаанд даатгаад энэ долоо хоногт МАХН-ыг тойрсон зарим асуудалд анхаарлаа хандуулцгаая.
Үзэл бодол, итгэл үнэмшил нь өөр хоорондоо таарч, тохирохгүй болсны улмаас УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар журмын нөхдөө орхисон нь О.Баасанхүү гишүүнд дахин хэзээ ч олдохгүй "олз"-ыг атгуулсан нь саяхан. Учир нь, нэг л гишүүн дахин намаасаа, УИХ дахь "Шударга ёс" эвслээс гарсан тохиолдолд өнөөгийн Засгийн газар ямар ч тайлбаргүй тарахаар байв. Энэхүү боломжийг олж харсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаас гарах бодлоо хойшлуулж, намынхаа даргатай ширээний ард сууж, "Шударга ёс" эвслийн бүлгийн даргын суудалд заларсан билээ. Харамсалтай нь, хэдхэн хоногийн өмнө хоёр гишүүнээ алдсан "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр тарах дээрээ тулаад байгаа бөгөөд "Бүлгийн дарга" гэх албан тушаал нь тавхан хоногийн настай байжээ. Одоо тэр намынхаа даргатай дахин ширээний ард суух эсэх нь эргэлзээтэй, бараг л боломжгүй.
Тэгвэл хэзээнээс нэг угшилтай МАН, МАХН хоёрыг ирэх сонгуульд эвсэж оролцох асуудал хүчтэй яригдаж байсан ч хэнийх нь буруугаас болсон ч юм бүү мэд ямартай ч намууд тус, тусдаа оролцохоор болсон. "Би аль ч тойрогт нэр дэвшсэн ялалт байгуулж чадна.
Үүндээ ч итгэлтэй байна" гэх үгийг ам бардам хэвлэлийнхэнд хэлж байсан Намбарын хүүг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхийг олгосон. Яах аргагүй энэхүү мэдээ өнгөрч буй энэ долоо хоногийн улс төрийн гол үйл явдлын нэг байлаа. Нөгөөтэйгүүр МАХН-ыг долоо хоногийн "гол дүр"-ээр нэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэв. Эл мэдээг сонссон олон нийтийн дунд "Н.Энхбаяр дахин парламентад орж ирэх нь" гэх яриа өвсөнд тавьсан гал шиг тарж байх зуур УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр намаасаа гарах хүсэлтээ өгсөн нь дээрх яриаг хормын төдийд л намжаах нь тэр. Хэдийгээр мань хоёр шалтгаанаа эвтэйхэн тайлбарласан ч "Улс төрийн урвагчид" гэх эвгүй нэршилтэй үлдэж байгаа нь харамсалтай. Гэхдээ үүнээс илүү өнөөгийн Засгийн газрыг задрах нөхцөлийг бүрдүүлсэн нь сонгууль дөхсөн үед эрх баригчдын толгойны өвчинг нэгээр нэмлээ. Энэ мэтчилэн МАХН-тай холбоотой олон үйл явдал эцэстээ засаг, төрийг хүртэл үймүүлж орхисон юм. Энэ ч утгаараа тэд энэ долоо хоногийн улс төрийн "гол дүр" байж чадлаа.

Эх сурвалж:

“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа
“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.