“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа

“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордод хийсэн алмазан өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан талаар мэдээллээ.

Тус орд дахь “Stockwork Hill” талбайд өндөр агуулгатай зэс, алтны эрдэсжилт бүхий хэд хэдэн хэсгийг олж тогтоосон байна. “Xanadu Mines” дараагийн өрөмдлөгийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж тус компанийн Ерөнхий захирал Эндрю Стюарт онцолсон байна. Түүнчлэн Дорноговь аймгийн нутагт орших “Red Mountain” буюу “Улаан уул” нэртэй зэс, алтны талбай дахь хайгуулын өрөмдлөгийн үр дүнг 2021 оны гуравдугаар сард танилцуулна гэдгийг тайландаа дурдсан байна.

Мягмар гарагийн байдлаар Австралийн Хөрөнгийн биржид “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 3.64 хувиар өсөж, 0.057 австрали доллар болсон байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.