Үйлдвэрийн ажил удааширч, оффис тохижуулах ажил хурдацтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 44 секунд
Үйлдвэрийн ажил удааширч, оффис тохижуулах ажил хурдацтай байна

Үйлдвэрийн ажил удааширч, оффис тохижуулах ажил хурдацтай байна

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байсан цагаас хойш таван он улирч, ашиглалтад орох хугацаа сунасаар байна. Энэхүү үйлдвэр нь 2025 онд ашиглалтад орох товтой ажиллаж байна. Том төслийг хурдтай явахад цар тахал, хөл хорио нөлөөлсөн гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Уг төсөл нь Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм.

Өдгөө төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж буй. Үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцээд хүний нөөц, ажиллах хүчнээ бэлдэх ёстой. Нефть-химийн салбарт анхлан хөл тавьж буй Монгол Улсын хувьд хүний нөөцийн асуудал нэн чухал. Айсуй 2025 онд ашиглалтанд орох Газрын тос боловсруулах үйлдвэрт урьдчилсан байдлаар 1000 орчим хүн ажиллах тооцоотой байгаа аж.

Энэ мэтээр Газрын тос боловсруулах үйлдвэр дагасан олон ажил зохион байгуулах шаардлага байгаа ч энэ тал дээр нэн удааширалтай байгааг шүүмжилж байна. Өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар Д.Алтанцэцэг гэгч эмэгтэй ажиллаж, хүний нөөц, зохион байгуулалтын гээд олон ажилд яаравчлах бус оффис, түүнийг тохижуулахад анхаарч байгааг дуулгасан.

Д.Алтанцэцэг захирал цар ахлын үеийн төсөв хэмнэх Засгийн газрын 43 дугаар тогтоолыг удаа дараа зөрчсөн баримтуудыг ч дэлгэжээ. Тухайлбал, тушаал шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад компьютер техник хэрэгсэл авах тендер зарлаж, 233 сая төгрөг, дахин 208 сая төгрөг зарлагджээ. Мөн тушаал шийдвэр зөрчин үйлдвэрийн хотхоны талбайн тохижилт, хашаа авто зам, явган зам, ногоон байгууламжийн ажил нэрээр тендер зарлан 4.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс гадна тавилга худалдан авах тендер зарлан, 80 сая төгрөг, хотхоны эд хогшил, тавилга авахад 1.2 тэрбум төгрөг гэх мэтээр нийтдээ 6.1 тэрбум төгрөг зарцуулсан аж. Уг нь тус газрын удирдлагууд нэг жилийн өмнө тавилга эд хогшил авах нэрээр 66 сая төгрөг зарлагдаж байжээ.

Д.Алтанцэцэг захирлыг шүүмжилж байгаа гол зүйл гэвэл үйлдвэрийн ажил урагшаа явах нь удааширч байхад тавилга эд хогшил авах тендер зарлаж үргүй гэж болох зарлага гаргаж байна гэх. Тэгээд ч тус үйлдвэрийн төв оффис нь “Бодь” цамхагт байрладаг учраас хотын тансаг зэрэглэлийн оффисыг өндөр үнэтэй сайн чанарын тавилга л чимэх буй заа. Гэхдээ “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Ажиллаж амьдрах орчноо тохижуулж байхад юуны буруу байх вэ.

Түмэн.мн

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.