Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглох вэ?

Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглох вэ?

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн сурталчилгаа явуулах хэлбэр, субъект, хугацааг нарийн тодорхойлж өгсөн.

Тэгвэл Сонгуулийн тухай хуулиар сурталчилгаатай холбоотой дараахь үйлдлүүдийг хориглосон. Үүнд:    

  • Сурталчилгаа 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 28-ныг хүртэл 17 хоног үргэлжилнэ. Дээрхи хугацааг зөрчсөн буюу эдгээрээс өөр цаг хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй.
  • Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
  • Сонгуулийн тухай хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглоно.
  • Сонгогчдын саналыг татах зорилгоор бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх,
  • Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
  • Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,
  • 23.00 цагаас дараа өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах,
  • Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
  • Аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах, сурталчилгааны материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх,
  • Сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч оролцох, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгийг ашиглах,
  • Сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах,
  • Сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах,
  • Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглодог.

Хууль заасан дээрхи зөрчилтэй үйлдлүүд илэрсэн тохиолдолд аливаа этгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

 

Эрээн- Замын-Үүдийн боомтоор ирэх сарын 1-нээс ачааг 24 цагаар татна
Эрээн- Замын-Үүдийн боомтоор ирэх сарын 1-нээс ачааг 24 цагаар татна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.