Танилц: Харү башёод “гялалзсан“ Кирибияма Б.Лхагвасүрэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
Танилц: Харү башёод “гялалзсан“ Кирибияма Б.Лхагвасүрэн

Танилц: Харү башёод “гялалзсан“ Кирибияма Б.Лхагвасүрэн

Өнгөрөгч амралтын өдрүүд монголчуудын хувьд спортын сайхныг мэдрүүлсэн, шилдэг тамирчдаараа бахархах сэтгэгдлийг төрүүлсэн дурсамжтай сайхнаар өнгөрлөө. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Европын багтай анх удаа тоглож, анхны гоолоо оруулсан, Тбилиси хотод болсон жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээнд энэ оны улсын аварга Эрдэнбаяр олимп, дэлхийн олон удаагийн аварга Лаша Шавдатуашвили тэргүүтэй шилдгүүдийг нурааж түрүүлсэн, шайбтай хоккейн ДАШТ-ий түүхэн тоглолтуудаа хийсэн, Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Харү башёд гурван монгол бөх зиндаандаа түрүүлсэн /27 настай Кирибаяма, жүрёод Ичиножёо, жонокүчид Асахакүрюү түрүүлсэн/ гээд анхны гэсэн тодотголтой олон амжилт гарсан юм.

Бид эдгээр түүхэн амжилтууд, амжилтын эздээс мэргэжлийн сүмо, Б.Лхагвасүрэнг онцолж байна. Тэрбээр Харү башёод түрүүлснээр олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн ес дэхь монгол бөх болсон юм.

Б.Лхагвасүрэн 1994 онд төрсөн, энэ жил 27 настай. Мэргэжлийн сүмогийн “Мичинокү” дэвжээний бөх. 2015 онд 18 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ. Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнд туулсан нь хэр баргийн аавын хүү үзүүлээд байдаг амжилт биш аж. Ер нь ирээдүйтэй гэдгээ харуулж л байжээ гэж одоо бодогдож байна.

Ингээд 2016 оны Хацү башёод мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшита зиндаанд барилдаж, анхны тэмцээндээ гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй аж. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад мазүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр буцаад санданмэ руугаа буув. Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ. Жүрёод харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшжээ.

Дээд зиндааны анхны тэмцээндээ Б_Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, "Дайчин барилдааны шагнал" хүртсэн. Улмаар дараагийн тэмцээнд 9-6

Японы мэргэжлийн сүмод сэкивакэ сүүлийн гурван тэмцээнд 33-аас дээш явбал окэи цол олгодог. Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх сард 10 ялбал озэки болно.

Нэрийн хуудас:

Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн

Дэвжээний нэр: Кирибаяма Тецүо

Цол: Сэкивакэ

Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24

Төрсөн газар: Монгол

Өндөр, жин: 186 см, 140 кг

"Трэнд" болох брэнд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.