Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд

Хорих ангид орсон хүн эргэн ирэхдээ засрахгүй гэсэн ойлголт хүн бүрийн оюун ухаанд байдаг. Энэ нь хорих ангийн амьдрах нөхцөл, хууль дүрэм гэх зэргээс шалтгаалдаг ажээ. Ингээд бид та бүхэндээ орон орны хамгийн чанга дэглэмтэй шоронгуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд


1. Турк
Турк улсын Диярбакыр хотын чанга дэглэмтэй хорих ангид насанд хүрэгсэд болон хүүхдүүд хамтдаа байдаг. Учир нь хуулиар хүүхдэд насан туршийн хорих ялыг хүртэл оноодог ажээ. Хоригдлуудад ямар ч эрх байдаггүй бөгөөд тэднийг маш ихээр зоддог гэнэ. Эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байдаг учир нас барагсдын тоо нэлээд өндөр юм байна.





2. Мадагаскар
Энэ тосгоны хоригдлууд ихэнхи чөлөөт цагаа гадаа өнгөрүүлдэг байна. Тэд нимгэн хивсэн дээр унтдаг бөгөөд хоолны хувьд нэлээд асуудалтай ажээ. Учир нь хоригдлуудын ар гэрийнхэн тэднийг тэжээх ёстой гэнэ. Хэрвээ тухайн хоригдол гэр бүл, хамаатан садангүй бол өлссөнөөс болж нас барсан тохиолдол олон гардаг байна.




 
3. АНУ
"Рикерс" нь Нью-Йорк хотын оршдог хорих анги юм. Дэлхийн хамгийн том хорих анги бөгөөд татвар төлөгчид уг газарт зориулан жилд 860 сая доллар төлдөг байна. 2014 оны 8 сард Ерөнхий прокурор Прита Бхарар хорих ангийн талаар судалгаа хийсэн бөгөөд хамгаалагч нар нь хоригдлуудыг зоддог, дарамталдаг, удаан хугацааны турш хоригдлуудыг ганцааранг нь камерт байлгадаг гэнэ. Энэ төрлийн халдлага нь АНУ-ын хорих ангиудад ихээр тархсан ажээ. 





 
АНУ-ын хорих ангид цаазын ял авсан иргэд амьдралынхаа сүүлийн өдөр дуртай хоолоо идэх боломжтой. Цуврал алуурчин Жон Уэйн Гейси шарсан сам хорхой, KFC-ийн шарсан тахиа, шарсан төмс болон бага зэрэг гүзээлзгэнэ идэхийг хүссэн байна. 



4. Хойд Солонгос
Хойд Солонгосын шоронд өлсөж буй хоригдлуудын дунд хүний мах идэх тохиолдол гардаг байна. Ажилчид нь эмэгтэйчүүдийг дарамтлаж, бараг л боол мэт ханддаг гэнэ. Мөн биологийн болон химийн бодисын туршилтыг хоригдлууд дээр хийдэг ажээ.



Хойд Солонгосын хорих ангиас амьд гарч чадсан хоригдлын түүх
Ким Ен Сун нь "Юдок" хорих ангид 9 жилийг өнгөрүүлсэн бөгөөд тэрээр Ким Чен Ир болон түүний найз хоорондоо холбоотой гэх яриаг гаргаснаас болж хоригдсон байна. Кимын хамтаар түүний настай эцэг эх болон дөрвөн хүүхэд нь хамт хоригджээ. Харамсалтай нь зөвхөн Ким Ен Сун л амьд гарч чадсан байна.



5. Орос
Хоригдлуудын камер дараах байдлаар харагддаг.





Орос хоригдлууд модны үйлдвэр эсвэл төмрийн үйлдвэрт ажилладаг бөгөөд байцаа, талх, компот зэргийг хоолондоо иддэг байна.





Бонус: Хамгийн өндөр зэрэглэлийн хорих анги:

Норвеги
"Хальден" хорих анги нь хүнд гэмт хэрэгтнүүдэд зориулагдсан бөгөөд камерт нь тухтай ор болон хөргөгч бий. Хоригдлууд 30 га газар хамгаалагчгүй зугаалж болохоос гадна оргох оролдлого огтхон ч гарч байгаагүй юм байна. Мөн тэд өдөрт 9 долларын цалин авдаг ажээ. Цалингаараа 7 хоног бүр дэлгүүр орох эрх хүртэл бий.





Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хөгжлийн хоёр хөдөлгүүртэй болно
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хөгжлийн хоёр хөдөлгүүртэй болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.