С.Жавхлан: Бид зэвсэгт тэмцэлд уриалаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
С.Жавхлан: Бид зэвсэгт тэмцэлд уриалаагүй

С.Жавхлан: Бид зэвсэгт тэмцэлд уриалаагүй

 

   Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хөндөнө хэмээн хэлж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт МҮОНТ-ээр шууд дамжуулахаар товлоод байсан халз мэтгэлцээний цагийг улс төрийн хүчний захиалгаар цуцалж, тэдний талаар нийгэмд ташаа мэдээлэл цацах болсныг буруутгаж байгаа аж.

   “Хамаг Монгол” төсөл, “Гал үндэстэн” холбоо, “ДМ” нэгдлийнхэн УИХ-ын гишүүд болон төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаж, цаг үеийн тулгамдсан асуудалд хариулт авахаар ард иргэдийн асуултыг авч эхлээд байсан. Тэдний мэтгэлцээнийг МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь шууд дамжуулах зөвшөөрлийг өгсөн ч оролцогч талууд ирээгүй, нэг талын байр суурийг хүргэх боломжгүй гэх үндэслэлээр гэнэт нэвтрүүлгийн цагаа цуцалсан юм.

   УИХ-ийн 3 гишүүн ирчихээд байхад ийм тайлбар хэлсэн нь аль нэг нам эвслийн даалгавар байсан гэдгийг тэд хэлсэн бөгөөд дахин шаардлага хүргүүлэхээр болжээ. С.Жавхлан өнгөрсөн долоо хоногт “ТВ9” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохоо МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийн утсыг зарлаж, түүнээс асуултынхаа хариултыг авахыг уриалсан. Үүний хариуд ч Ц.Оюундарь захирал “Зэвсэгт тэмцэлд уриалан дуудсан хүмүүст цаг олгохгүй. Миний амь насанд эрсдэл учирвал С.Жавхлан хариуцна" гэж цахим хуудсандаа бичсэн.  Тэд ирэх долоо хоногоос эхлэн төрийн гурван өндөрлөгийг нэг нэгээр нь дуудан халз мэтгэлзэх шаардлага хүргүүлснээ энэ үеэр мөн мэдэгдсэн юм. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд оролцохыг хүссэн албан бичиг явуулсан нь одоогоор ямар ч хариу ирээгүй байгаа юм байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

А.Хишигдалайн анхны бие даасан тоглолтоо хийнэ
А.Хишигдалайн анхны бие даасан тоглолтоо хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.