Шүүгчийг заналхийлэгч илчлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Шүүгчийг заналхийлэгч илчлэгджээ

Шүүгчийг заналхийлэгч илчлэгджээ

Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гэрч, хохирогч, шүүгч, прокурорын аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тарахын албатай болоод байгаа билээ. Энэ алба хэрэгтэй, хэрэггүй гэх яриа ч үргэжилсээр байна. Гэхдээ зарим нааштай үр дүн гарч байгаа аж. Шүүхийн шатанд оргон зайлсан, улсын хэмжээнд олон жилийн турш эрэн сурвалжилж байсан гэмт этгээдүүдийг тус албаныхан баривчилжээ. Мөн саяхан нэгэн шүүгчийн гар утас руу “Миний амьдарлыг бусниулсан чамайг ална” хэмээн заналхийлсэн мессеж илгээсэн эрийг олж илрүүлсэн байна. Тахарын албаныхан одоогоор тэрхүү заналхийлэлд өртсөн шүүгч болон  заналхийлэгчийн нэрийг мөрдөн шалгах ажиллагаа дуустал нийтэд зарлах шаардлагагүй гэж үзэж буй ажээ.

Б.Баяр  

tumen.mn

 Хог дээрээс хайрцагтай цогцос олджээ
Хог дээрээс хайрцагтай цогцос олджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.