Ж.Оджаргал: Гашуунсухайтын төмөр замын холболтыг шийдэж чадвал экспорт 3-4 тэрбум ам.доллар болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд
Ж.Оджаргал: Гашуунсухайтын төмөр замын холболтыг шийдэж чадвал экспорт 3-4 тэрбум ам.доллар болно

Ж.Оджаргал: Гашуунсухайтын төмөр замын холболтыг шийдэж чадвал экспорт 3-4 тэрбум ам.доллар болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Энэ үеэр “Эм Си Эс” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал: "Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүн олон бий. Ерөнхий сайд түрүүн нэлээд онцолж экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх нааштай мэдээнүүд хэллээ.

Саналын чанартай ганц зүйл хэлье. Зэс, алт бол мэдээж хэрэг чухал. Үүнийг “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга” гэх төслүүд хөдөлж байж экспорт нэмэгдэнэ.

Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын логистикийг нэн даруй шийдэж байж экспорт нэмэгдэх боломжтой.

2022 онд Гашуунсухайт, төмөр замын холбох ажлыг нэн даруй шийдэж чадвал 2023, 2024 онд экспортод 3-4 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бий.

Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь экспортод маш чухал. Худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг хурдан шийдэж өгвөл сайн.

Том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг. Хувийн хэвшлүүд дээр баталгааны асуудал ярих гэхээр улс төржсөн сэдэв байдаг тул их төвөгтэй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэлэг арга хэрэглэх гэж байгаа бол эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүд дээр Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа их чухал байдаг юм шүү.

Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Үүнийг хувийн хэвшлийнхний хувьд баяртайгаар хүлээн авч байна" гэв.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад Ч.Болдбаатарын нэрийг өргөн барилаа
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад Ч.Болдбаатарын нэрийг өргөн барилаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.