Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах ХҮЧИРХЭГ МОНГОЛ бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах ХҮЧИРХЭГ МОНГОЛ бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах ХҮЧИРХЭГ МОНГОЛ бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээн болно

Хүчирхэг Монгол тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон аль нэг спортын төрлөөр зохион байгуулагддаг.

2018 оны Хүчирхэг Монгол тэмцээн нь паурлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор 9-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эрүүл мэнд, спортын өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдсан. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хотын биеийн тамир спортын газар, дүүргүүд, эрүүл мэндийн яам, улсын 1,2,3 дугаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, спорт хороод өргөнөөр хамрагдан олон нийтэд ажлын үйл явц болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн.

Мөн эрүүл зөв хооллолтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулсан. Энэ жил уг тэмцээн нь Бодибилдинг фитнесийн спортоор 6-р сарын 8-ны өдөр Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдана.

Тэмцээний зорилго нь бодибилдинг фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх юм. Монгол улсдаа анх удаа Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор хамгийн өндөр шагналын сантай бодибилдинг фитнесийн тэмцээн болж байна. Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангиллаар явагдана. Тэмцээний цахим бүртгэл 2019.04.12 нээгдсэн, Бодибилдинг фитнесийн тамирчдын дунд нээлттэй ба одоогийн байдлаар МУГТ, Монголын 2 удаагийн мистер Г.Дорж, Монголын 4 удаагийн н.Бат-Эрдэнэ, Монголын 3 удаагийн мистер Э.Ганзориг нар мэдүүлгээ өгөөд байна.

Монголын сэтгүүлзүйн 102 жилийн ой тохиож байна
Монголын сэтгүүлзүйн 102 жилийн ой тохиож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.