“Алтай хотхоны урдуурх замын хөдөлгөөний эрчим сайжирсан үр дүн гарвал туршилт хийсэн өөрчлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр гаргуулна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
“Алтай хотхоны урдуурх замын хөдөлгөөний эрчим сайжирсан үр дүн гарвал туршилт хийсэн өөрчлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр гаргуулна“

“Алтай хотхоны урдуурх замын хөдөлгөөний эрчим сайжирсан үр дүн гарвал туршилт хийсэн өөрчлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр гаргуулна“

Замын хөдөлгөөнд оруулж буй зохион байгуулалтын талаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр "Үндсэн болон гол зам, гурван уулзвар дээр хийгдэж байгаа хөдөлгөөний зохицуулалтын талаар тодорхой хүмүүст мэдээлэл өгдөг. Санал асуулга явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт хийсэн хөдөлгөөний зохицуулалтын үр дүн ирэх долоо хоногт гарна. Цагаан хаалга хүртэлх зам, Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамж, Алтай хотхоны урдуурх замын хөдөлгөөний эрчим сайжирсан байвал туршилт хийсэн замын хөдөлгөөний өөрчлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрээ гаргуулна. Нийслэлийн Засаг дарга, түгжрэлийг бууруулах Үндэсний хороонд үр дүнг танилцуулна гэсэн үг.

Хэрэв эерэг үр дүн гарахгүй бол шийдвэр гаргахгүй.

Цаашид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн уулзварт хөдөлгөөний зохион байгуулалт хийнэ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийг иж бүрнээр нь шинэчилж байна. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр 55 уулзварын гэрэл дохиог шинэчлэх, камержуулах ажил хийгдэж байгаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж 2009 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, хуучирсан, механик аргаар гэрлэн дохионы зохицуулалт хийгддэг. Гэрлэн дохионы зохион байгуулалтыг хүчирдэггүй учраас ТЦА-ны замын цагдаагийн алба хаагчдыг гурван ээлжээр төвийн замуудад ажиллуулдаг.

Хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы зохицуулалтыг нэвтрүүлнэ" гэлээ.

Хотхоны үндсэн замыг хөндөхөөр биш л бол оршин суугчдаас замын хөдөлгөөний зохицуулалт хийхдээ санал авахгүй аж.

Д.Батбаяр та 20 мянган Монгол хүнийг Японд ажиллуулах амлалтаа биелүүлсэн бил үү?
Д.Батбаяр та 20 мянган Монгол хүнийг Японд ажиллуулах амлалтаа биелүүлсэн бил үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.