Ж.Сүхбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Ж.Сүхбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдаж эхэлжээ

Ж.Сүхбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдаж эхэлжээ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Солонгосын "Zyle Daewoo" гэх компаниас худалдан авсан шинэ эсэх нь эргэлзээтэй ногоон автобуснууд нийгмийг бүхэлд нь бухимдуулж, үүнээс үүдэн уг асуудыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцроод буй билээ.

Мөн АТГ хойшлуулшгүй ажиллагаа явуулан, “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг албадан саатуулж, нийт 20 гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг аваад буй юм.

Мөрдөн байцаах ажиллагааны эхний үр дүн ч гарсан бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг зайлшгүй шалгах шаардлага үүсчээ.Учир нь ногоон автобус худалдан авах шийдвэрийг биечлэн гаргасан дунд шатны албан тушаалтнууд түүнтэй гүнзгий холбоотой хүмүүс гэдэг нь тодорхой болсон гэнэ.

Гэвч Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй. Иймээс ч тун удахгүй түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор гаргах тухай асуудал яригдаж эхэлсэн байна. Улсын ерөнхий прокурор ийм санал гаргасан тохиолдолд УИХ эцэслэн шийдвэрлэдэг билээ.

Э.Мягмар

УИХ дахь нам, эвслийн бүлийн хуралдаан болно
УИХ дахь нам, эвслийн бүлийн хуралдаан болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.