Азийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Улаанбаатарт чуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Азийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Улаанбаатарт чуулна

Азийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Улаанбаатарт чуулна

 

 

"Эмэгтэйчүүдийн Манлайлал Азид” нэртэй  чуулган  энэ сарын 9-11-нд болно. Дэлхийн 90 гаруй орны бүсгүй дуу хоолойг нэгтгэдэг BPW International байгууллагын Зүүн Азийн дэд бүсийн энэхүү чуулганыг эмэгтэйчүүдийн "Бриллиант клүб” төрийн бус байгууллага зохион байгуулна.

Аймаг бүрт салбартай дээрх клүб нь НҮБ болон Европын Комисст зөвлөх эрхтэй BPW International байгууллагын гишүүнээр элсч, НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд хоёр жил дараалан оролцоод байна. Үүнээс гадна Монголын эмэгтэйчүүдийн хувь хүний болоод нийгмийн хөгжлийг өндөр түвшинд хүргэхээр зорин ажилладаг билээ.

Энэхүү чуулганд зүүн Азийн дөрвөн орны 40 гаруй эмэгтэй, аймаг нийслэлийн нийт 100 гаруй эмэгтэй оролцох ба бизнес, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлж, монголын манлайлагч эмэгтэйчүүдийг дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болгохыг урьтал болгоод байна.  

"Чингис” зочид буудалд болох уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүд "Бриллиант клүб”-ын  http://brilliantwomenclub.mn/ вэб хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

У.Баяр

 
Хөөрхөн Анугийн сүүлийн үеийн зурагнаас
Хөөрхөн Анугийн сүүлийн үеийн зурагнаас
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.