Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын лахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Хотын дарга аавынхаа буянаар баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Тухайн үед Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК багтаж олныг гайхшруулж байв. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүйнийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хороол лын дахин төлөвлөлт нэрийд лээр гаргуулсан байдаг. Олон хүн “Грандлайн”-ыг хардаж байсанч ажлаа хурдан дуусгачихвал хэламгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийжчадаагүй юм. Өнөөдөр“Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийнгазар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийн ухсан нүхнээс өөр зүйлгүй байгаа юм. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсаних мөнгөн дээр эзэн суусан Б.Чулуудайн толгойлж буй“Грандлайн” компанитай холбоотойсаар мэдээлэл үүгээр дууссангүй. Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийгорон сууцжуулах төсөл, хөтөлбөртшалгарсан даруйдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргажээ. Түүнчлэн “Түмэн амгалан” цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажилдхамтран ажиллах гэрээ байгуулсан Турк улсын “216 Яапи” ХХК-дих хэмжээнийхохирол учруулсан болохыголон улсын Арбитрын шүүхээс саяхан тогтоожээ.
ҮҮЛ БААТРЫН ХҮҮ Э.ЧУЛУУДАЙ ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАЖЭЭ
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлынхүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цог-цолбор хорооллыг шавыг 2013 оны аравдугаар сардтавьсан байдаг. Тухайн оныхоо арванхоёрдугаар сардБүгднайрамдах Турк улсын “216 Яапи” ХХК-тайхамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэгзуржээ. Туркийнкомпани өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд “Хувьцаахудалдан авах” гэрээгээр “Грандлайн” компанийн нийт хувьцааны 50 хувийг худалдан авсан аж. Ингэснээр Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК-ийг албан ёсоор байгуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сардулсын бүртгэлд бүртгүүлснээр 9019077083 дугаар бүхий гэрчилгээ авсан байна. Төдудалгүй “Түмэн амгалан” цогцолбор хорооллын барилгын ажлыгэхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авав. Харин хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд Туркийн талаас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн аж. Өөрөөр хэлбэл, Турк улсын “216 Яапи” компани гэрээнд заасны дагуу “Түмэн амгалан” цогцолбор төслийн ажлын эхлэл болон реклам, сурталчилгааны бүх ажлыгхариуцан гүйцэтгэжээ. Түүнчлэн барилгын зурагтөсөл, газар чөлөөлөх ажил төдийгүй төслийгхэрэгжүүлэх байрны зураг, газар шорооны ажил гээдбүгдийг нь хийж, гүйцэтгэсэн байна. Үүгээр чзогсохгүйтус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаандбарих техник, тоног төхөөрөмж, технологийн хэв хашмалыгөөрийн улсадзургийн дагуу захиалж,оруулж ирсэн аж. Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан бүх ажлыгТуркийн тал дангаараа санхүүжүүлж, төсөл хэрэгжүүлэх ажлыгбогино хугацаанд амжилттайзохион байгуулжээ. Харин эл хоорондхоёр улсын хамтарсан “Грандлайн” ХХК-ийн хувьцааэзэмшигчБ.Чулуудай нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн гүйцэтгэх удирдлагыгхууль зөрчин гартаа авсан байна. Өөрөөр хэлбэл, хотын даргаЭ.Бат-Үүлийн хүү Чулуудайн буруутай үйлдлээс болж хоёр талын хооронд үл ойлголцол гарч, дээрх зурагтөсөл зогсонги байдалдоржээ. Тэр ч битгийхэл, хоёр тал маргаанаа шийдвэрлүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сардолон улсын Арбитрын шүүхэднэхэмжлэл гаргав.
АРБИТРЫН ШҮҮХ ТУРКИЙН ТАЛД ШИЙДВЭРЭЭ ГАРГАВ
Харин олон улсын Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-ндхуралдаж, шийдвэрээ гаргажээ. Арбитрын шүүх бүрэлдэхүүнээс гаргасан 47 дугаар шийдвэрээр Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгцуцалсан бөгөөдТуркийн талд“Грандлайн” ХХК-иас 792 мянга114 ам.доллар, 31 сая 956 мянга166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтайнь, олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудайөнөөг хэр нь биелүүлээгүйбайгаа аж. Тэрбээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд “216 Яапи” компаниднэг ч ам.доллар өгөөгүй байна. Олон улсын Арбитрын шүүхээс “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” компанийгбайгуулах тухай гэрээний 6.13, 10.1-п заасныгтус тус зөрчсөн болохыгтогтоожээ. Харин “216 Яапи” компанийн удирдлагуудөмгөөлөгчөөрөө дамжуулан “БидМонгол Улсын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах халуун сэтгэлээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд ажилласан чхамтран ажиллагчталын хууль зөрчсөн үйлдэл, хувиахичээсэн аашзан, шаардлагаас болж ажлаа дуусгаж чадсангүй. Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойшхувьцааэзэмшигч Б.Чулуудайнь компанийн 50 хувийн хувьцааэзэмшигчТуркийн “216 Яапи” компанидмэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэдбүтцийн ажлыг авсан байдал нь дээрх төсөл дээр цаашидхамтран ажиллахад саадболсон. Энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайгхууль, хяналтын байгууллагад шалгуулах хэрэгтэй” гэдгийгуламжилжээ.
Б.Төрбат