Туйлын баавгайнуудыг халуун оронд нутагшуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Туйлын баавгайнуудыг халуун оронд нутагшуулж байна

Туйлын баавгайнуудыг халуун оронд нутагшуулж байна

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-аас эрэгтэй, эмэгтэй 2 цагаан баавгайг халуун бүсийн Бразил улсын Сан Паулогийн амьтны хүрээлэнд нутагшуулахаар авчирсан аж.

4 сарын хугацаанд Оросоос ирсэн амьтан сургагчидтай амьтны хүрээлэнгийн ажилтнууд хамтран ажиллаж, туйлын баавгайнуудыг нутагшуулж чаджээ. Өнөөдөр эдгээр баавгайнуудыг амьтны хүрээлэнг зорьсон иргэдэд танилцуулж эхлэсэн талаар "USA Today" агентлаг мэдээллээ.

Перегрино болон Аурора нарыг хүйтэн уур амьсгалтай тусгай хэсэгт нутагшуулаад байгаа юм. 22 мянган долларын үнэтэй туйлын баавгайнуудын ачаар амьтны хүрээлэнг зорих аялагч жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Цагаан баавгайнуудыг цаашид эрүүл энх өсгөж бойжуулахын тулд Сан Паулогийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд Оросоос ирсэн амьтан сургагчдаас туршлага судалж байгаа юм.

 

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.