С.Баярцогтын холбогдсон хуулийн зөвлөлгөө өгөх компани нь даатгал, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
С.Баярцогтын холбогдсон  хуулийн зөвлөлгөө өгөх компани нь даатгал, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг гэв

С.Баярцогтын холбогдсон хуулийн зөвлөлгөө өгөх компани нь даатгал, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг гэв

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын таван гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг “Америкийн нэг гэр бүлийн хоёр хүнтэй компанид  17 тэрбум 45 сая төгрөг шилжүүлэхээр төсөвт тусгуулсан нь огрох үндэслэл боллоо” хэмээн  мэдэгдсэн  талаар бид  урьд нь мэдээлсэн билээ. Харин АН-ын бүлэг үүнийг нь “гүтгэлэг” гэж өчигдрийн хурлаараа дүгнэв.  Ингээд  гүтгэсэн, гүтгээгүй гэх маргаан өрнөж эхэллээ.  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалтанд С.Баярцогт гарын үсгээ зурж Байнгын хороонд илгээсэн. “Эрдэнэс Оюутолгой” компанид хуулийн зөвлөх авахаар 17 тэрбум 45 сая төгрөгийг төсөвт тусгасан” гэжээ. Гэхдээ тэрхүү мөнгөний эхний хэсэг буюу 455 сая төгрөг нь  Америкийн Painter law firm  компани руу өнгөрсөн онд шилжсэн байв.  Харин “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн үүнийг  эсэргүүцэж  буй аж. Тус бүлгийн гишүүд  “Хуулийн зөвлөлгөө өгөх АНУ-ын Painter law firm  компани нь даатгал, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг. Ер нь С.Баярцогт гишүүний олон асуудал байгаа. Чуулган дээр түүнийг огцруулах эсэхийг шийдэх үеэр тодорхой зүйлүүд яригдана” гэжээ. Юутай ч тэдгээр таван гишүүний өргөн барьсан С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх ажээ.  

Б.Баяр

Эх сурвалж:  Tumen.mn

Өндөр үнээр худалдаж авсан Railbus хаачсан бэ?
Өндөр үнээр худалдаж авсан Railbus хаачсан бэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.