Эхнэрээ харгислагч, гаж сэтгэлтэн Д.Сүндийгээр яах юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 56 секунд
 Эхнэрээ харгислагч, гаж сэтгэлтэн Д.Сүндийгээр яах юм бэ

Эхнэрээ харгислагч, гаж сэтгэлтэн Д.Сүндийгээр яах юм бэ

-Эхнэрийнхээ хавиргыг хугартал зодно гэдэг харгис байгаагийн шинж, дэргэд нь эмэгтэй хүн авчирч зүрхэлнэ гэдэг гаж донгийн нэгэн илрэл биз ээ-

Жил жилийн УИХ-ын сонгуульд янз бүрийн л зан авиртай нөхөд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байдаг. Арай ч эхнэрээ зоддог харгис, дэргэд нь эмэгтэй хүн авчирдаг гаж нөхөр нэрээ дэвшүүлж байгаагүй юм байна.

Тэгвэл Монгол Улсын УИХ-ын сонгуулийн түүхэнд Д.Сүндий гэх эхнэрээ зоддог, дэргэд нь эмэгтэй хүн авчирдаг нэг гаж нөхөр нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа гэдгийг мэдээллийн хэрэгслүүд ч дурдаж байна, баримт сэлтээс харсан ч байна. Тэрээр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, олон охид бүсгүйчүүдийн дунд өөрийгөө хэрхэн тайлбарлаж аргаа барж явдаг болдоо хөөрхий хэмээн бодоход хүргэлээ. Бүсгүй хүний хавиргыг хугартал зодно гэдэг баргийн монгол эр хүнээс гарах авир биш. Дэндүү харгис гэдгийг хавсаргасан баримт сэлтээс хараарай. Алгадаад авсан тохиолдол бол байдаг, хавирга хугарах хүртэл юу эс болох билээ дээ.

Эхнэрийнхээ дэргэд бүсгүй хүн авчирч янаг амрагийн агаар үүсгэдэг араншин ямар ч эр хүнээс гарахгүй. Яах аргагүй гаж донтон гэдэг нь эндээс харагдана. Аанай л энэ нь баримт сэлтэд бий.Эхнэрийнхээ дэргэд эмэгтэй хүн авчрах бүү хэл дэргэд нь утсаар ярих ч эвгүй л баймаар. Тодотгож хэлбэл, эхнэрийнхээ хавиргыг хугартал зодно гэдэг харгис байгаагийн шинж, дэргэд нь эмэгтэй хүн авчирч зүрхэлнэ гэдэг гаж донгийн нэгэн илрэл биз ээ.

Д.Сүндий амьдралд алдаж онох зүйл бий, анхныхаа эхнэрээс салсан хэмээсэн нь байдаг. Алдаж онохдоо бус Д.Сүндийгийн энэ мэт харгислал, гаж занг ямар эмэгтэй тэвчин суух юм бэ. Энэ тухай уншигч та жигшин зэвүүцтлээ сонссон учраас энд нуршихыг төвдсөнгүй. Гагцхүү ийм хүн төрд санаархаж байна шүү гэдгийг сануулж байгаа хэрэг.

Гэтэл ийм нэгэн харгис гаж нөхөр УИХ-д нэрээ дэвшүүлчихсэн яваа төдийгүй  Чингэлтэй дүүрэгт чамгүй дэмжлэгтэй явна хэмээн зарим цахим хуудсанд бичсэн байх юм. Чингэлтэй дүүргийн иргэд лав ийм харгис хэрцгий, гаж гэмээр зантай нөхрийг дэмжихгүй баймаар юм. Тэр тусмаа бүсгүйчүүд. Хавар эрт сонгуулийн уур амьсгал орж ахуй цагт тэрээр АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөнө хэмээн цээжээ дэлдэж явсан. Гэтэл АН мандат өгөөгүй нь түүний харгислал, гаж зангаас болсон ч байж болох юм. Эхнэр нь АН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагад тэргүүлэгчээр ажилладаг учраас ямар нэгэн байдлаар саад болсон байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бус өндөр дэнчин тавьж байсан, мөнгөнд дуртай С.Эрдэнэ дарга түүнийг шүүрээд авах л учиртай. Д.Сүндий чинь баян хүн шүү дээ. 

Баян гэснээс тэр Банк бус санхүүгийн байгууллага гэх гоё нэрээр сүүлийн 10 гаруй жил мөнгө хүүлсэн тэрбумтан. Тэр зөвхөн ганцаараа ч мөнгө хүүлэгч биш, ураг төрлөөрөө “мөнгө хүүлэх” ажлыг сүүлийн олон жил тогтвортой явуулж байна. Өдгөө Дорноговь аймагт түүний ээж “Асманы булаг” хэмээх ломбард ажиллуулдаг бөгөөд үйлчлүүлэгчид нь нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн өндөр хүүтэй мөнгө зээлдэг. Энэ нь амьжиргааны түвшин доогуур олон хүний хоолноос хумслан үйл ажиллагаа явуулж байгаа газар. Ерөөсөө зүдэрсэн олны өвдөх бие, идэх хоолон дээр дөрөөлөн хэтэвчээ зузаалж суугаа нөхөр. Түүний ёстой л есөн шид нь бүрдсэн гэж болохоор. Эхнэрээ зодно, харгислана, эхнэрийнхээ дэргэд эмэгтэй хүн авчирна, мөнгө хүүлнэ гээд юу эс байх билээ. Ийм л нөхөр өндөр төрийн сэнтий зүүдэлж, чингэлтэйчүүдийг доромжлон атга гурил, ам даавуу тараан суугаа нь даанч эмгэнэлтэй.   

Шуурхай.мн

Хан-Уул дүүрэгт 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад орно
Хан-Уул дүүрэгт 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.