Ашиг сонирхлын зөрчилтэй сайд, дарга нараа зайлуул !!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 30 секунд
Ашиг сонирхлын зөрчилтэй сайд, дарга нараа зайлуул !!!

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд, дарга нараа зайлуул !!!

Зам, тээврийн хөгжлийн яамны ажил унасныг эрх ашгийн зөрчилтэй сайд, дарга нар удирдаж байгаа учраас хэмээн тайлбарлаж байна. Тус салбарт төмөр зам, агаарын тээвэр, зам гүүр, тээвэр зууч гээд стратегийн чухал бүтцүүд хамаардаг бөгөөд улс орны хөдөлгөх гол хүч бол зам, тээврийн салбар унах эрхгүй юм.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ тус яаманд хоёр сайдын нүүр үзэн ажиллаж байна. Тодорхойлбол, түүний нэр дээр “Мөнгөлөнгоо” нөхөрлөл, “Зам тээврийн хүрээлэн”, “Монголын авто инженерүүдинй холбоо”, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Жигүүр транс” компани, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг “РЭСКА” компани болон түүний эхнэр хүүгийн нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд байна. Үүнээс харахад Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн өндөр дээд албан тушаалаар дамжуулан хувийнхаа бизнесийг дэмждэг байх өндөр магадлалтай нь харагдана. Энэ талаараа Л.Халтар сайдтайгаа гар, сэтгэл нийлдэг ч байж магадгүй гэх хардлага бий.

Л.Халтар сайд, түүний гэр бүл ч тээвэр, гадаад харилцааны чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг компанитай юм билээ. Тодотговол, тэрээр 2017 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн юм. Энэ үеэр АТГ-аас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийг үндэслэн түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг үзжээ.

Энэ үеэр АТГ-аас түүний төрсөн хүү Х.Нямдорж нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Би” компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй, эхнэр Х.Ганзул нь тус газрын Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал байна. Тиймээс дээрх хуулийн наймдугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэжээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд, дарга нар бол өөрийн хувийн бизнесээ бодохоос бусад зүйлд төдийлөн анхаардаггүй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр гар сэтгэл нийлэн харуулж байна. Нэгэн жишээ өгүүлэхэд Л.Халтарыг сайдаар томилогдсон цагаас хойш тээвэр зуучийн компаниуд үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл авах, сунгахаар хүсэлт өгч, тэрээр нэг ч компани хүлээж аваагүй аж. Тийм байтал өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр ч компанид зөвшөөрөл өгсөн гэдгийг эх сурвалжууд дэлгээд эхэлжээ.

Tumen.mn

Н.Алтанхуяг нэр дэвшсэн тойргоо андуурчээ
Н.Алтанхуяг нэр дэвшсэн тойргоо андуурчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.