Х.Баттулга шинээр нам байгуулах нь тодорхой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Х.Баттулга шинээр нам байгуулах нь тодорхой боллоо

Х.Баттулга шинээр нам байгуулах нь тодорхой боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. Үүнтэй холбоотой уг төслийг батлах эсэх, улмаар шинээр зохион байгуулагдах яамдын сайд нарыг томилох эсэх тухай асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг ярилцжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга Геологи, Уул Уурхайн сайдаар ажиллах хүсэлт тавьсан тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Энэ талаар АН-ын удирдах түвшний нэр бүхий лидерүүдээс лавлав.
Тэдний өгүүлж буйгаар Х.Баттулга арай ч сайд больё гэж гуйгаагүй, харин би МоАХ фракцийн удирдагчийн хувьд энэ яамны сайдын квотыг мэднэ шүү гэх агуулгатай зүйл  ярьсан аж.


Гэхдээ түүний энэ хүсэл ч мөн биелэхгүй нь бололтой. Учир нь МоАХ фракци түүнийг удирдагчаа гэж үзэхээ больсон төдийгүй МоАХ-ы даргын ажлаа ч өгөх хэрэгтэй гэж үзэж буй аж. Х.Баттулга 2009 оноос МоАХ-ы даргыг хууль бусаар хашиж буй гэх агаад өдийг хүртэл ямар ч сонгууль, хурал болоогүй гэх.
Ер нь АН-ын удирдлагуудын  энэ мэт олон үйлдэл нь Х.Баттулгыг АН-аас "шахах" үйл явцыг түргэсгэж буй юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Ц.Цэцэнзориг: “Уул уурхайгүй Хөвсгөл”-ийг бүтээхийн тулд аялал жуулчлалаа илүү хөгжүүлэх ёстой
Ц.Цэцэнзориг: “Уул уурхайгүй Хөвсгөл”-ийг бүтээхийн тулд аялал жуулчлалаа илүү хөгжүүлэх ёстой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.