“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна

“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна

hureelenyortonts1 Монгол орныхоо байгаль, амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх “Хүрээлэн” төсөл болон үндэсний хөгжмийн шилдэг контент бүтээж, цуврал цомог хийж буй “Ертөнц” төслийнхөн хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр энэ тухай санамж бичигт Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, “Ертөнц” төслийн удирдагч, хөгжмийн найруулагч М.Болд нар гарын үсэг зурлаа.

-“Энэ хоёр эрдэнийг нийлүүлбэл их сайхан бөгж болно” гэж аман зохиолд гардагчлан бид үндэсний шилдэг контент бүтээх чиглэлээр бие биенээ дэмжин ажиллахаар болж байна. Бүтээл, бүтээгдэхүүн маань арай өөр ч зорилго чиглэл маань нэг болохоор үр дүнд хүрэх нь гарцаагүй гэж “Ертөнц” цомгийн төслийг хэрэгжүүлэгч “Bros records” студийн захирал М.Болд /Томоо/ ярьж байна. Харин “Хүрээлэн, Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлэг бэлтгэдэг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяр:

-Хамгийн эхний үр дүн гэвэл телевиз үзэгчид маань бидний авсан байгаль, амьтдын зураг дүрсийг “Ертөнц” цомгийн хөгжмийн албан ёсны эрхтайгээр үзэх болно. “Ертөнц” бол 2013 оны хамгийн их борлуулалттай цомог шүү дээ. Цаашид бид хамтарсан үзэсгэлэн, тоглолт, аялал зохион байгуулах DVD цомог, multi media контент бэлтгэх чиглэлээр ч хамтрахаар төлөвлөсөн гэв.

Ийнхүү байгалийн гэрэл зураг, баримтат кино, хөгжмийн урлагийн төлөөлөгчид хүч хавсран, бие биенээ дэмжин ажиллахаар болжээ.

New age, chill out, ethno electronic чиглэлийн “Ертөнц” цомгоор гараагаа эхэлсэн 5 цувралын дараагийнх нь болох “Байгаль” цомог ирэх 12 дугаар сард гарах юм. Харин “Хүрээлэн” төслийнхөн ирэх 2016 онд Монголын байгаль, зэрлэг амьтдын зураг авалтынхаа үр дүн болох бүрэн хэмжээний 4 баримтад кино хийхээр зорьж байгаа ажээ. Мөн төрийн банк нь 2015 оны турш “Эко боловсрол олгох аян”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгтэй хамтран “Хүрээлэн, Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

yortontshureelen

 

hureelen yortonts

 
 
Шүүхийг 3.5 тэрбумаар шинээр байгуулна
Шүүхийг 3.5 тэрбумаар шинээр байгуулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.