ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 14-р бүлэгт зааснаар эмнэлгийн анхан шатны байгууллагууд тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах тусламж үйлчилгээг хүргэх, тамхинаас гарах зөвлөгөөг өгөхдөө богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвартай байх талаар тусгасан байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ 2019 онд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн өрх, сумын эмнэлэгт амжилттай зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тамхинаас гарахад бэлэн байгаа мөн бэлэн бус үйлчлүүлэгчдэд тамхиа хаях сэдэл төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, никотины хамаарлыг нь тогтоож 3-5 минутанд багтаан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, никотин орлуулах эмчилгээг санал болгох түүнчлэн нийгмийн дэмжлэг үзүүлэх зэргээр тамхинаас хурдан гаргах өндөр үр дүнтэй чадвар эзэмшсэн байна.

 

“Ирээдүйн татвар төлөгч” гар зураг, эсээ, тик токийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа
“Ирээдүйн татвар төлөгч” гар зураг, эсээ, тик токийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.