Ашигт малтмалын газрынхан тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч бүртгэж эхлээд байгаа. Одоогоор 600 гаруй аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлээд байна. Гэвч саяхан тус газрын цахим сүлжээнд системийн алдаа гарч аж ахуй эрхлэгчдийг нэлээд бухимдуулжээ. Эхний үед кибер халдлагад өртсөн гэх “онош” тавьцааж байв. Тэгээд тагнуулын байгууллага руу энэ талаар гомдол мэдүүлээд авчээ. Тагнуулын байгууллагын тухай хуулиар бол төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг ТЕГ-ын харъяаны Кибер аюулгүй байдлын газар хариуцдаг. Тэгвэл тус газраас Үндэсний Дата төвтэй хамтран шалгаж үзээд системийн алдаа гэдгийг тогтоожээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn