Г.Пүрэвдагва: Тоглолтод рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Г.Пүрэвдагва: Тоглолтод рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно

Г.Пүрэвдагва: Тоглолтод рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно

“Монголын сайтын холбоо” ТББ, URLAG.mn сайт, Монгол поп опера “Увертюра” хамтлагтай  хамтран таван жилийн ойгоо энэ сарын 24-нд Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарлаж хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

-Тоглолтынхоо тухай яриач?
-2013 онд бид “...Төгсгөлгүй-Эхлэл...” тоглолтоо хий­сэн. Ха­рин энэ удаад уг тог­лол­тын­хоо DVD-ний баярыг хийх бөгөөд “Монголын сайтын холбоо” ТББ, URLAG.mn сайттайгаа хамтран таван жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийж дуусаад байна. Тоглолт энэ сарын 24-нд Чингисийн талбайд болно. Биднээс гадна рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно.

Мөн дээрээс нь өдрийн цагаар Монголын дугуйн холбооноос парад зохион байгуулна, Скейтийн холбоо, “Степ ап” бүжгийн холбоо ч оролцох юм. Оролцож байгаа холбоодууд  өөрсдийн үзүүлэх тоглолт болон тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаар төлөв­лөсөн. Тухайн өдрийг бид бүхэн Чингисийн талбайд өнгөрүүлж баярын уур амьсгалаар дүүрэн байлгана гэж бодож байгаа. Магадгүй энэ баяр цаашдаа уламжлал болохыг  ч үгүйсгэхгүй. 

-Тухайн өдөр сонирхон ирсэн үзэгчдийг яг юу хүлээж байгаа вэ. Гэнэтийн бэлэгнээсээ хуваалцаач? 

-Мэдээж бид шинэ уран бүтээлүүдээ дуулна.  Таван жилийн ойн баяр бүтэн өдөржин үргэлжлэх  учраас маш олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа. Тиймээс та бүхэн зүгээр ирээд л үз гэж хэлье. Мөн хамтран ажиллаж байгаа байгууллагууд болон холбоодын зүгээс тэмцээн уралдаан зохион байгуулна. Энэ бүхэнд ирж оролцоорой. 

-“Увертюра” хамтлаг таван жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Эргээд харахад хэч­нээн уран бүтээл хийж вэ?

-Чамгүй мөртлөө чамлахаар­гүй маш олон уран бүтээлийг хийж чадсан. Бид гадаад дотоод, хөдөө, орон нутгуудад хийсэн тоглолт гээд маш олон ажлуудыг хийсэн. Хамт­лагынхаа гурван жилийн ойгоор “Удиртгал”  цомгийнхоо баярыг “Од” кино театрт хийж байсан. Мөн  дөрвөн жилийн ойгоороо  УДЭТ-т “Энгүй эхлэл” нэртэй анхны бие даасан тоглолтыг хийсэн.  Харин энэ удаад таван жилийн ойн баяраа Чингисийн талбайд урлаг соёлыхонтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаадаа баяртай байна.   

-Дараагийн уран бүтээ­лээсээ хуваалцаач?

-Хамгийн сүүлд энэ зун нэг том уран бүтээл хийсэн. Хөгж­мийн зохиолч Цэн.Эрдэнэбат, яруу найрагч  Чоно багшийн    зохиосон маш сайхан дуу болсон байгаа. Энэ дууны клипний ажил гээд хийх ажлууд их байгаа. 

-Таван жилийн ойн баярын тоглолтод чинь амжилт хүсье.

-Баярлалаа. Уншигчиддаа нэмж хэлэхэд хүйтэн сэрүүн цаг ирсэн тул тог­лолтыг маань ирж үзэж байгаа үзэгчид дулаахан хувцаслаад бэлтгэлтэй ирээрэй гэж хэлье. Магадгүй Чингисийн талбайд болж байгаа энхүү тоглолт маань энэ жилийн сүүлийн тоглолт ч байж магадгүй.

А.Гэрэлмаа

С.Баярын долоон хаус ба Цэдэнбалын Зоригийн ганц нэг байр
С.Баярын долоон хаус ба Цэдэнбалын Зоригийн ганц нэг байр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.