Хэрвээ таны дурласан залуу чинь тоохгүй байвал яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
Хэрвээ таны дурласан залуу чинь тоохгүй байвал яах вэ?

Хэрвээ таны дурласан залуу чинь тоохгүй байвал яах вэ?

Өөртөө сайн биш хүнд дурлана гэдэг амаргүй хэрэг юм. Тэр хүндээ хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэл зүрхийг нь өөртөө татахын тулд багагүй хугацаа бас уйгагүй мэрийлт хэрэгтэй болдог. Учир нь хүний сэтгэлийг хүчээр захирч өөрийн болгож болдоггүй шүү дээ. Иймд танд туслах үүднээс хэд хэдэн аргыг зөвлөе. Ингээд танд амжилт хүсье.

-Түүний дуртай хүнсний ногоо аль эсвэл жимсээр өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж “Би чамд дурлачихжээ” хэмээн гал тогооных нь ширээн дээр бичиж үлдээгээрэй. Мэдээж хэрэг таны урлагийн бүтээлийг хараад гайхах нь лавтай. Тэгээд түүний хариу юу гэж хэлэхийг нь тэвчээртэй хүлээгээрэй.

-Гэртээ болон ажил дээрээ түүнтэй байнга интернэтээр харьцаж бай. Энэ нь түүнтэй ойр байхад тань тустай.

-Хааяа боловч гэр орныг нь цэвэрлэж хувцас хунарыг нь угааж, индүүдэж өгч бай. Ингэснээрээ та өөрийгөө түүнд мэдрүүлэх болно. Учир нь ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүний ажилсаг, цэвэрч нямба байдлыг үнэлдэг.

-Өөрөө дургүй байсан ч гэсэн түүний сонирхдог зүйлийг нь хамтдаа хийхийг хичээгээрэй. Тухайлбал: хөлбөмбөгийн тоглолт үзэх юм уу аль эсвэл загасанд явах гэх мэт.

-Ямар нэгэн тэмдэглэлт баяраар хамтдаа зургаа авахуулаарай. Дараа нь тэр зургаа гоё жаазанд хийгээд түүнд өгөөрэй. Мэдээж хэрэг өөрийнхөө хаа нэг газраа тавьж л таарна шүү дээ. Энэ нь таныг хааяа ч болов санахад тустай юм.

-Ажил дээр нь өдрийн цайны цагаар дуртай хоолыг нь бяцхан зурвасын хамт хэн нэгнээр явуулж гэнэтийн сюрприз барих. Ийм илгээмжийг авсан хүн юм бодохгүй байж чадахгүй л болов уу.

Эх сурвалж : fantasytoy.mn

 

ЭРХ БАРИГЧДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БАЙЖЭЭ
ЭРХ БАРИГЧДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БАЙЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.