“Төрд хэрэггүй зайрангуудыг тодруулагч” А.Мөнхбат нь сайдын зөвлөхөөр давхар алба хашиж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
“Төрд хэрэггүй зайрангуудыг тодруулагч” А.Мөнхбат нь сайдын зөвлөхөөр  давхар алба хашиж байжээ

“Төрд хэрэггүй зайрангуудыг тодруулагч” А.Мөнхбат нь сайдын зөвлөхөөр давхар алба хашиж байжээ

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатын тухай  сүүлийн өдрүүдэд тун таагүй мэдээлэл цахим хуудсуудаар цацагдах боллоо. Гайгүй ажиллаж буй зарим нөхдөө зориудаар доош чихэх хандлага манай зарим залуучуудын дунд элбэг тохиолддог. Гэхдээ үнэний ортой, баримттай  мэдээллийг бас яалтай билээ. А.Мөнхбат нь Н.Алтануягийн Засгийн газрын үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын зөвлөхөөр ажиллах тушаал гаргуулж байжээ. Энэхүү тушаалд “Даймаа овогтой Батсайханыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс тасалбар болгон Хөдөлмөрийн сайдын зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлсүгүй” гэжээ. Дараагийн заалтанд нь  “Аюуш овогтой Мөнхбатыг Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр мөн өдрөөс эхлэн томилж, албан тушаалын цалинг АА-5-3-тай дүйцүүлэн 735613 төгрөгөөр, албан ажлын онцгой нэмэгдлийг 30 хувиар тус тус тогтоож, хоол унааны үнийн хөнгөлөлтийг зохих журмын дагуу олгохыг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Сувдаа/-т зөвшөөрсүгэй” гэсэн байна.  А.Мөнхбат нь төрийн бус байгууллагыг толгойлдог бөгөөд улс төрийн албан тушаалтан биш гэх үндэслэлтэй атал ийм тушаал гаргаж байжээ. Зөвлөх үү, залуучуудын байгууллагын тэргүүн үү гэдэг нь энэ жилүүдэд мэдэгдэхгүй болсон байв. Ийм үедээ тэр залуучуудын байгууллагаа төлөөлж “Төрд хэрэггүй зайрангуудын нэрсийн жагсаалт” гэгчийг гаргах 600 саяын хууль бус гэрээ хийсэн хэмээн шүүмжлэлд өртөж буй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

“Аль-Кайда” бүлэглэлийн гол байрлалыг олж устгажээ
“Аль-Кайда” бүлэглэлийн гол байрлалыг олж устгажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.