Хүнсний талоныг удахгүй тараана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Хүнсний талоныг удахгүй тараана

Хүнсний талоныг удахгүй тараана

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэн ядуу өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр тав дах жилдээ хэрэгжиж буй. Гэвч он гарснаас хойш уг талон тараагдаагүй байгаа. 

Тэгвэл Халамж үйлчилгээний газрын эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ оны эхээр төсвийн тодотгол хийсэнтэй холбоотой санхүүжилт удааширсан. Мөн хүнсний талон тараах иргэдийн тоо нэмэгдсэн. Тэдгээр иргэдэд бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх дэлгүүрийн тендер болоод хүнсний талон хэвлэх, компанийн сонгон шалгаруулалт зэрэгт багагүй хугацаа зарцуулсан. Одоогоор бүх ажил жигдрээд, талоноо олгоход бэлэн болсон бөгөөд энэ сарын 15-наас тараагдаж эхэлнэ” гэв. 

Өнгөрсөн онд 14,8 мянган иргэн хүнсний талонд хамрагдаж байсан бол энэ онд 24,3 мянга болж нэмэгдсэн байна. Мөн талоны үнийн дүн том хүн 13000, хүүхэд 6500 болж нэмэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

 

Н.Батбаяр Эдийн засгийн үндэсний хороо, Д.Ганхуяг ГУУЯ, А.Гансүх Дэд бүтцийн хөгжлийн яамыг тус тус удирдах нь ээ
Н.Батбаяр Эдийн засгийн үндэсний хороо, Д.Ганхуяг ГУУЯ, А.Гансүх Дэд бүтцийн хөгжлийн яамыг тус тус удирдах нь ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.