Н.ТЄМЄРХVV САЙД АА, “АВТОТЭЭВРИЙН VНДЭСНИЙ ТЄВ”-ИЙГ МЄНГЄТЭЙ ХVМVVС ЄЄРСДИЙН БОЛГОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 58 секунд
Н.ТЄМЄРХVV САЙД АА, “АВТОТЭЭВРИЙН VНДЭСНИЙ ТЄВ”-ИЙГ МЄНГЄТЭЙ ХVМVVС ЄЄРСДИЙН БОЛГОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА

Н.ТЄМЄРХVV САЙД АА, “АВТОТЭЭВРИЙН VНДЭСНИЙ ТЄВ”-ИЙГ МЄНГЄТЭЙ ХVМVVС ЄЄРСДИЙН БОЛГОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА

нийтлэсэн Admin

avto1212Зам тээв­­рийн яам­­ны шинэхэн сайд Н.Тємєрхvvгийн сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тухайл­­бал, Монгол­­­­­­ын Тээвэр эрхлэгчийн холбооны тэргvvн Энхбат, тэргvvн дэд дарга Б.Батзориг, Б.Баатарням, нар таны сал­­барын харьяа Автотээврийн vндэсний тєвийг авахаар улайран зvтгэж байна.
Єєрєєр хэлбэл, дээрх нєх­­дvvд Авто­­тээврийн vндэсний тєвийн хийдэг бvхий л ажлыг єєрсдийн болгохоор шvvхэд хандсан байгаа юм.
Хэрвээ шvvх тус холбоонд Авто­­тээврийн vндэс­­ний тєвийн ажлыг єгєх шийдвэр гаргавал тус газарт хяналт алдагдаад зогсохгvй хэдхэн хvний ашиг сонирхол явагдсан газар болж хувирах нь ойлгомжтой.
Яг vнэндээ Автотээврийн vндэсний тєвд хийх ёстой гол, гол ажлыг ЗТЯ бодлогоор авснаас болж маш их зєрчилдєєн гарч ирснийг албаныхан сайн мэдэж байгаа.
Vнэндээ Автотээврийн vндэсний тєвєєр єнєєдєр хэдэн сая тєгрєг эргэлдэн гардаг учраас яам тэдний ажлыг бараг л “хvчээр” авч хийсэн гэж хэлэхэд дэгсдэхгvй байх. Тиймээс л Тээвэр эрхлэгчдийн холбоог байгуулсан нєхєд єнєєдєр их мєнгєний vнэр авчихаад ийнхvv дур зоргоороо аашилж шvvхээр шийдвэр гаргуулж тус газрыг авна гэж санаархсаных нь нэг илрэл гэж хэлж болно. Дээрх холбоог байгуулснаас хойш хэн хэнд ямар их vр єгєєж єгсєн бэ гэвэл тэд бvгд компанитай болж чадсан явдал юм. Тухайлбал, Баянзvрх дvvргийн Засаг дарга асан Б.Батзориг, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Баатарням нар “Тээвэр ачлалт” гэх нэртэй ХК-ийг байгуулж єєрсдийн гэсэн нэг ч тээврийн хэрэгсэл, жолооч ч vгvй мєртлєє vнэгvй тараагддаг замын хуудсыг жолооч нарт єдєр болгон 50.000-100.000 тєгрєгєєр зарж их хэмжээний ашиг олдог байна. Уг нь тэднийг хууль бусаар компани байгуулжээ гэдгийг нь ШЄХТГ-ын дарга О.Магнай тогтоогоод єгчихсєн. Тvvнчлэн МХЕГ-ын Улсын байцаагчийн дvгнэлтээр хvртэл тэднийг буруутай гээд бас л нотолчихсон байгаа юм. Гэтэл тэд хяналт, шалгалт хийсэн хvмvvсийн тушаал шийдвэрийг vл огоорч Монголын нийт тээвэрчдийн амьдралыг орвонгоор нь эргvvлснээс хойш 1.4 жилийн нvvрийг vзээд байна.

Яг vнэн­­дээ Б.Бат­­зориг, Б.Баатарням нар хот хоорондын тээвэрт мєнгє олохын тулд зєвхєн зуучлалын ченжийн vvрэг гvйцэтгэж байсан гэсэн vг. Хамгийн гол нь тэдний ганц урдаа барьж аархдаг зvйл нь ЗТЯ-ны сайд нарын зєвлєлд тэргvvлэгч гишvvн Энхбат нь байдаг учраас бvхий л зvйлийг ногоон гэрлээр бvтээж зарим нэг албан тушаалтнуудыг єєрсдийн эгнээндээ элсvvлж ямар ч тушаал шийдвэрийг хаалтгvй гаргадагт оршиж буй юм. Мэдээж Тээвэр эрхлэгч­­дийн холбоог байгуулсан хvмvvс ард тvм­­нийнхээ эрх ашгийн тєлєє бус зєвхєн єєрсдийнхєє ашиг сонирхолын тєлєє энэ холбоог байгуулжээ гэж хэлж болохоор байгаа юм.

Ийм л нєхєд єнєєдєр Автотээврийн vндэсний тєвийг єєрсдийн монополь болгож авахаар улайран зvтгэж байна Н.Тємєрхvv сайд аа. Тиймээс эрх мэдэлтнvvдийн арааны шvлсийг хэдийнээс асгаруулж ирсэн Авто­­тээврийн vндэсний тєв хэн нэгэн хэн нэгэн хєрєнгє мєнгєтэй хvмvvсийн хувийн компанид очиж болохгvй гэдгийг танд дуулгах нь зvйн хэрэг байх.

Эх сурвалж:

 

 

Татварын өрийг хөнгөлж, чөлөөлөхгүй
Татварын өрийг хөнгөлж, чөлөөлөхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.