Мотоциклтой танхай этгээдүүдийн буудалцааны үеэр 9 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Мотоциклтой танхай этгээдүүдийн буудалцааны үеэр 9 хүн амиа алджээ

Мотоциклтой танхай этгээдүүдийн буудалцааны үеэр 9 хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Вако хотод мотоциклтой танхай этгээдүүд өөр хоорондоо мөргөлдсөн байна. Танхай этгээдүүд үдийн цайны цагаар томоохон зоогийн газарт буудалцаж, 9 хүн амиа алдсан тухай "USA Today" агентлаг дамжууллаа.

Хотын цагдаагийн газар хэв журам сахиулах цагдаа нарыг мөргөлдөөн болсон газарт нэн даруй илгээж, хэргийн газарт байсан энгийн номхон иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна. Твин Пийкс нэртэй зоогийн газарт 8 хүн амьсгал хурааж, нэг хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа таалал төгсжээ. Техасын цагдаагийн газар амь үрэгдсэн 9 хүн бүгдээрээ танхай этгээдүүд байсан гэдгийг мэдэгдсэн байна.

Мөн буудалцааны үеэр 18 хүн гэмтэж шархадсан байгаа юм. Хэргийн газарт байсан гэрчүүдийн яриагаар Твин Пийкс зоогийн газрын автомашины зогсоол дээр буудалцаан болсон байна. Ойролцоогоор 30 гаруй зэвсэгтэй этгээд байжээ. Цагдаа нар эдгээр танхай этгээдүүдтэй холбоотой бүлгэмүүд Вако хотын өөр хэсэгт буудалцахвий гэдэгт ихээхэн санаа зовж байна.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
“Талх Чихэр ХК хэрэглэгчдэдээ “Түмэннасан”, “Атар” брэндийн хэвийн боовнуудаа захиалгаар үнэгүй хүргэж байна
“Талх Чихэр ХК хэрэглэгчдэдээ “Түмэннасан”, “Атар” брэндийн хэвийн боовнуудаа захиалгаар үнэгүй хүргэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.