Хүмүүнлэгийн их сургуулийн 19 оюутан улаан бурхан өвчний халдвар авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
 Хүмүүнлэгийн их сургуулийн 19 оюутан улаан бурхан өвчний халдвар авчээ

Хүмүүнлэгийн их сургуулийн 19 оюутан улаан бурхан өвчний халдвар авчээ

Улаан бурхан өвчний тархалт хүрээгээ тэлж,  энэ өвчнөөр оюутнууд өвчилж эхлэв. Судалгаагаар  өдөрт дунджаар уг өвчний 200 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Улаан бурхан өвчин сүүлийн долоон жилд манайд огт илэрч байгаагүй  ажээ. Харин хөрш орнуудад  тархалт өндөртэй байв. ШУТИС болон  Хүмүүнлэгийн их сургуулийн оюутны  дотуур байранд амьдардаг залуучуудаас  улаан бурхан өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд  энэ сарын 5-аас оюутнуудыг вакцинд хамруулж  байна. Хүмүүнлэгийн их сургуулийн  19  оюутан энэ өвчний халдвар авчээ.  Тэднийг тусгаарлах өрөөнд оруулж,  бусад оюутнуудыг  вакцинд  хамруулах арга хэмжээг  зохион  байгуулж буй аж. Гэвч одоогоор вакцин дутагдалтай байгаа юм байна. Эрүүл мэнд, спортын яамнаас энэ талаар арга хэмжээ авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл вакцин  хийгдээгүй байгаа ажээ. Улаан бурхан өвчний анхны гол шинж тэмдэг нь толгой өвдөх, халуурах, нус гоожих, нүд улайх, тууралт зэргээр илэрдэг гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

 Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний үнэ хөлс
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний үнэ хөлс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.