Үнсэлтийн тухай 10 сонин баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Үнсэлтийн тухай 10 сонин баримт

Үнсэлтийн тухай 10 сонин баримт

Үнсэлцдэггүй хүн гэж ер хаана билээ. Үнсэлт гэдэг ойр дотно байгаагийн хамгийн том илэрхийлэл. Үнсэлт олон янз. Найз нөхдийн уулзалтын бэлгэдэл хацар дээрх, эцэг эхийн хайрын духан дээр юм уу, хамар дээрх, дурлалын уруул дээр, бие дээрх, хүндэтгэлийнх гар дээр гэх мэт олон төрөл. Энэ бүхнийг бид мэднэ. Харин үнсэлтийн тухай олон сонирхолтой  баримтыг бид мэдэх бил үү. 

 

1.    1886 онд найруулагч Томас Эдисон 30 секундын "Үнсэлт” гэдэг кино хийсэн нь киноны түүхэнд дэлгэц дээр үнсэлтийг харуулсан анхны тохиолдол байлаа.

2.    Тачаангуй үнсэх үед хүний тархинд гар буугаар буудах юм уу, шүхрээр үсрэхтэй адил тийм мэдрэмж төрдөг байна.

3.    Эхнэрээ байнга, ялангуяа өглөө үнсдэг эрчүүд ерийн хүмүүсээс илүү их үр бүтээлтэй ажилладаг нь судалгаагаар тогтоогджээ.

4.    Манай гаригийн арван хүний нэг нь 10 хүрээгүй байхдаа жинхэнэ том хүн шиг үнсч үзсэн байдаг гэнэ. 14 насандаа залуучуудын 50  хувь нь хайрын үнсэлтийг мэдэрсэн байдаг. 

5.    Үнсэх үед хүний зүрхний цохилт минутад 100-аас илүү гардаг гэнэ

6.    Хүний уруул нь гарын хурууны өндгөөс хэдэн зуу  дахин илүү мэдрэмтгий байдаг

7.    Хүн бүхий л насан туршдаа үнсэлцэхэд ойролцоогоор хоёр долоо хоногийг зарцуулдаг

8.    Эмэгтэй хүн гэрлэх хүртлээ 7-9 эрэгтэйтэй үнсэлцсэн байдаг

9.    Үнсэлцэх үед хүний шүлсээр дамжин ойролцоогоор төрөл бүрийн 278 нян дамждаг. Гэхдээ эдний 95 хувь нь ямар ч аюулгүй. 

10.    Үнсэлцэх үед 5-30 калори зарцуулдаг. Мэдээж илүү тачаангуй, удаанаар үнсэлцэх үед илүү калори зарцуулна

Сураггүй алга болсон борлуулагч залуугийн цогцос олдлоо
Сураггүй алга болсон борлуулагч залуугийн цогцос олдлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.