
иргэдийн орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсгийг баталлаа.
Суурь судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажлыг 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний хооронд явуулахыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт, дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал 3 сая 425 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-т даалгалаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгов.