Монголчуудын цалин ба хэн хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 36 секунд
Монголчуудын цалин ба хэн хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

Монголчуудын цалин ба хэн хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

Монголчуудын цалинтай холбоотой олон сонирхолтой баримт байдаг аж. Бид энэ удаагийн “24 баримт” буландаа монголчуудын цалинг онцолж байна.

 

1. Энэ оны зургадугаар сарын байдлаар монгол хүний дундаж цалин 850 мянган төгрөг байгааталаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.


2. Эрэгтэй хүний дундаж цалин 920 мянган төгрөг бол эмэгтэй хүн 780 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. /ҮСХ/-ны мэдээлэлд үндэслэв.


3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг. Нийт ажиллагсдын 5.3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна.


4. Барилга, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ 358,848 төг байдаг бол дундаж нь 1,2 сая төг байдаг байна. Гэхдээ барилгын салбарынхан сайдын гаргасан мөнгөөр дүнгээс хэд дахин доогуур цалин авдаг бөгөөд ихэнх нь гүйцэтгэгч компаниудаас болж хохирдог байна.


5. Цалингийн тогтоолд “Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэж заасан байдаг хэдий ч монголчуудын цалин уг тодорхойлолтод нийцсэн цалинг авч чаддаггүй.


6. Ажиллагсдын 21 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс багтдаг аж.


7. 18.4 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнд, Тогтмол цалинтай, үйлчлэгч, туслах багш, асрагч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт хүмүүс багтаж байна.


8. Нийт ажил хийгчдийн 10.7 хувь нь 192-300 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, үйлчлэгч, цагийн ажилтан, үйлчлэгч нар багтдаг аж. Харин 9 хувь нь 150-160 мянган төгрөгийн цалинтай аж.


9. Уул уурхайн салбарын ажилчдын дундаж 1 700 000 төгрөг. Үүнээс дээш, доош хэлбэлзэнэ. Харин менежер – 1 600 000 төгрөг, Зочид буудал, зоогийн газар, орон сууц аж ахуйн салбар 700 000 төгрөг, Ой, загас агнуурын салбар 400 000 төгрөгийн цалинтай байна.


10. 100 хүртэлх ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 631.7 мянган төгрөг байсан бол эрэгтэй ажиллагчдынх 654.1 мянга, эмэгтэй ажилчдынх 609.7 мянган төгрөг байга аж.


11. 100 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826.2 мянган төгрөг /эрэгтэй ажиллагчдынх 955.8 мянга, эмэгтэй ажиллагчдынх 716.0 мянга/ байжээ. 


12. Хувьцаат компанид ажилчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа ажээ.


13. Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас  34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийхэд монголчууд хамгийн бага буюу цагт 1090 төгрөгийн цалин авдаг байна. Үүнийг долларт шилжүүлбэл 55 цент болж байна. Энэ нь Эстони, Латви зэрэг орны цалингаас доогуур үзүүлэлт болж байна.


14. Австрали, Люксембургийн иргэд цалингийн доод хэмжээ бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр буюу цагт 9 ам.долларыг авдаг.


15. Монголчуудын цалин өсдөггүйтэй холбоотой нэгэн онигоо байна. Тодруулбал, Бид чинь дандаа цалин бууна гэж ярьдаг юм байна. Цалингаа авах бүрдээ цалин өснө гэж байх хэрэгтэй юм байна даа. Юу хэлнэ түүнийгээ л хүртэнэ шүү дээ.

 

ХЭН ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ ВЭ?

 

16. Нисгэгчид 10 сая төгрөгийн цалин авдаг. Үндсэн цалин таван сая байснаа сүүлд долоон сая төгрөг болжээ.


17. Оюутолгойн ТУЗ-ын гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нар жилд 100 мянган долларын цалинг хувааж авдаг. Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүсийн тоонд орж байна.  


18. Шүүгч нар гурван сая төгрөгийн цалинтай. Ирэх оны төсвийн тодотголоор тэдний цалин багасгах төлөвтэй байна.


19. УИХ-ын гишүүд нэг сая гаруй мянган төгрөг байдаг. Тэд унаа, утасны төлбөрийн мөнгөө цалингаасаа гадна авдаг. Тэдний цалин 30 хувиар хасагдахаар байгаа.


20. Ерөнхийлөгч 3 сая төгрөгийн цалинтай гэж хэвлэлд бичжээ.


21. Үндсэн хуулийн цэцийн дарга 1.5 сая төгрөгийн цалинтай.


22. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 саяын цалин авдаг. Танхайн хэрэг шийддэг дүүргийн шүүгч 2.7 сая, Цэцийн гишүүн 1.4 сая төгрөгийн цалин авдаг.


23. ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат  Энержи Ресурс компанид зөвлөгөө өгөөд тус компаниас 24.000 мянган долларын цалин авдаг байна.


24. Цагдаа, эмч, багш нарын дундаж цалин 500-700 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг бол ажилд дөнгөж орсон ОБЕГ-ын албан хаагч 250 мянган төгрөгийн цалин авдаг байна. Таван жил ажиллаж байж л 400 гаруй мянган төгрөгийн цалинд хүрдэг гэнэ. Дээр нь цол, онцгой байдлын үеийн гээд бага сага нэмэгдэл байдаг аж.

Эх сурвалж: 24tsag.mn

У.Хүрэлсүх: Ажилч, хичээнгүй казах түмэн маань Алтайн бүргэд мэт хийморьтой байг
У.Хүрэлсүх: Ажилч, хичээнгүй казах түмэн маань Алтайн бүргэд мэт хийморьтой байг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.