ГЭРЧ: ХБ-наас авсан зээлээс ₮470 саяыг Хассуурийн Ганхуягийн данс руу шилжүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 36 секунд
ГЭРЧ: ХБ-наас авсан зээлээс ₮470 саяыг Хассуурийн Ганхуягийн данс руу шилжүүлсэн

ГЭРЧ: ХБ-наас авсан зээлээс ₮470 саяыг Хассуурийн Ганхуягийн данс руу шилжүүлсэн

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 17 дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар гэрчүүдээс шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд асуулт асуув.

Энэ үеэр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Х.Лхамсүрэнг шүүхээс гэрчээр дуудсаны дагуу улсын яллагч асуулт асуув.

- “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцааг ямар иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа вэ?

- "Глобал майнинг сервис" ХХК эзэмшдэг.

- "Глобал майнинг сервис" ХХК-ийн хувьцааг хэн эзэмшдэг вэ?

- Бямбасүрэн гэж хүн эзэмшдэг.

- Хассуурийн Ганхуяг гэж хүн “Вертекс майнинг партнер” ХХК ямар харилцаа холбоотой вэ. Тус компаниас ашиг хүртдэг үү?

- Харилцаа хамаарал байхгүй ээ.

- Түрүүн таны өгсөн мэдүүлгээр Х.Ганхуягын данс руу 470 сая төгрөгийг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн данснаас шилжүүлээд байгаа. Энэ ямар учиртай вэ?

- Бид "Хера экуйпмент" ХХК-аас зээлээр авсан тоног төхөөрөмж, сэлбэгийн төлбөрийг шилжүүлсэн. Тус компани хувьцаа эзэмшигч Х.Ганхуягаас зээлсэн төлбөрийг өмнөөс нь шилжүүлсэн гэсэн үг.

- "Хера экуйпмент" ХХК-аас авсан мөнгө юм уу. Х.Ганхуягаас авсан мөнгө үү?

- "Хера экуйпмент" ХХК-аас авсан мөнгө. Тус компанийн хүсэлтийн дагуу гэрээ хэлэлцээрээ хийгээд Х.Ганхуягийн данс руу шилжүүлсэн.

- Хөгжлийн Банктай байгуулсан гэрээнд шинэ тоног төхөөрөмж худалдаж авахыг заасан байдаг. Шинэ тоног төхөөрөмж худалдаж авахгүйгээр "Хера экуйпмент" ХХК-аас хуучныг худалдаж аваад байдаг нь ямар учиртай вэ?

- "Хера экуйпмент" ХХК-аас дахин санхүүжилтээр 13 техник, шинээр худалдан авах 15 техник гээд нийт 28 техник худалдаж авах гэрээ байгаа. Дахин санхүүжилт гэдэг нь бид худалдаад авсных, шинээр гэдэг нь манай компани ашиглаагүй техникийг худалдаж авсан. Тэгэхээр шинэ техник гэж ойлгож болно.

- Хөгжлийн Банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан 33 тэрбум төгрөгийн зарим санхүүжилт "Хера экуйпмент" ХХК-ийн бусад банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрийг төлж барагдуулаад байгаа нь ямар учиртай вэ?

- Манай "Хера экуйпмент" ХХК-тай техник худалдаж авах гэрээ хийсэн. Үүний дагуу санхүүжилтийг Хөгжлийн Банк "Хера экуйпмент" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Манай компани техник төхөөрөмжөө бүрэн хүлээж авсан. "Хера экуйпмент" ХХК санхүүжилтээ юунд зарцуулсны би мэдэхгүй байна.

- Танай санхүүжилт "Хера экуйпмент" ХХК-ийн Хас банканд байгаа данс руу шууд шилжүүлэгдээд байгаа. Тус компани тоног төхөөрөмж худалдаж авах нэрийдлээр Хас банк, Хас лизинг дээрх өр төлбөрийг барагдуулаад байгаа байдал харагддаг. Энэ талаар тодруулж байгаа юм.

- "Хера экуйпмент" ХХК-ийн дотоод зарцуулалтыг би мэдэхгүй.

Б.ЛХАГВАСҮРЭН: Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6% болгох шийдвэр гаргалаа
Б.ЛХАГВАСҮРЭН: Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6% болгох шийдвэр гаргалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.