Мөнгийг эд зүйлд биш, харин сайхан дурсамжинд зарцуулаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
Мөнгийг эд зүйлд биш, харин сайхан дурсамжинд зарцуулаарай

Мөнгийг эд зүйлд биш, харин сайхан дурсамжинд зарцуулаарай

 

Хүмүүс бид аз жаргалын араас хөөцөлдсөөр насыг элээдэг. Мөнгө хүнийг аз жаргалтай болгоно гэж олон хүн боддог ч, материаллаг хэрэгцээгээ хангаж дууссан хойно аз жаргалтай байж чадаагүйгээ гэнэт мэдэрдэг. Тэгвэл мөнгөө яаж зарцуулбал аз жаргалыг мэдрэх вэ?


Мөнгийг эд зүйлд биш, харин насан туршид тань үлдэх дурсамжинд зарцуулах хэрэгтэй.

Идэвхтэй амралт, эсвэл сайхан тоглолт үзэх гэх мэт нэг удаагийн сэтгэл ханамжтай харьцуулахад аливаа материаллаг эд зүйл нь илүү “удаан үйлчилж”, ингэснээр илүү аз жаргалтай байлгана гэж бодох нь логикийн хувьд зөв баймаар. Гэтэл тийм биш байдаг нь олон тооны туршилт судалгаагаар тогтоогджээ.

“Дасал болох” гэдэг асуудал бол аз жаргалын гол дайсан. Бид шинэ, үнэтэй, чамин зүйл худалдан аваад нэг хэсэгтээ баяртай, сэтгэл ханамжтай, өөрөөр хэлбэл аз жаргалтай байдаг. Гэхдээ энэ нь удаан үргэлжилдэггүй аж. Шинэ зүйл эхлээд л сонин байдаг, удалгүй дасаж орхиод баярлуулахаа больдог.

Сэтгэл судлаачид шинэ загварын iPhone эсвэл машин авахын оронд өөр зүйл туршиж үзэхийг санал болгож байна. Та хүссэн үзвэрээ үзэж, агаарт гарч, шинэ зүйл сурч, аяллаар яваарай!

Туршилтаас үзвэл хүсэн мөрөөдөж байсан зүйлээ худалдан аваад баярлах, сонирхолтой аялалд явж баярлах хоёр мэдрэмж нь эхлээд яг адилхан байдаг гэнэ. Аажмаар хүн худалдаж авсан эд зүйлдээ дасаж, баяр хөөр нь багасдаг бол тэр мөнгөөрөө аялалд яваад ирсэн хүний баяр хөөр хэзээ ч багасдаггүй, цаг хугацаа өнгөрөх тутам харин ч нэмэгддэг ажээ.

Өнгөц харахад эрүүл ухаантай зөрчилдөж байх мэт санагдаж болзошгүй. Гэхдээ л эд зүйлс хичнээн үнэтэй байлаа ч бидний нүдээр үзэж өнгөрүүлсэн сэтгэгдэлтэй яагаад ч зүйрлэмгүй. Нэгэнт дасал болсон материаллаг зүйлс хэсэг хугацааны дараа баярлуулахаа больж, улмаар хаягдан гээгддэг бол туулсан дурсамж биднээс хэзээ ч салахгүй, амьдралын маань нэг хэсэг болон үлддэг.

Эх сурвалж: viva.mn

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.