Нүүрсний үнэ өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Нүүрсний үнэ өсчээ

Нүүрсний үнэ өсчээ

нийтлэсэн Admin

achaatainuursОлон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 52 ам.доллар /320 юань/ байна. Энэ нь өнгөрсөн сарын 3-ны өдрөөс зургаан ам.доллараар өссөн дүн аж. Маш товчхондоо хоёр сар дараалан өссөн үзүүлэлт юм. Харин энэ байдлыг шинжээчид “Автралийн нүүрсний экспортын хэмжээ буурсантай холбоотой” хэмээн тайлбарлаж буй гэнэ. Дэлхийн нүүрсний зах зээлийн том хэрэглэгч Хятадын коксжих нүүрсний нэгдүгээр сарын импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.56 хувиар буурсан тухай ч статистик бас бий аж. Хятадын Гаалийн ерөнхий газрын сүүлийн мэдээгээр, тус улс өнгөрсөн нэгдүгээр сард нийт 4.01 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.6 хувиар багассан төдийгүй, нүүрсний импортын хэмжээ долоон сар тасралтгүй буурсан үзүүлэлт аж. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд манай улсын“Ганц мод” боомт дээрх коксжих нүүрсний экспортын үнэ(DAP нөхцөлөөр) 15 юаниар нэмэгдэж, 415 юань болсон бол “Сэхээ” боомт дээрх үнэ өөрчлөгдөөгүй байна.
 
Баян-өлгий аймгийн ЗДТГ ын дарга, талийгаачаар Цэргийн алба хаалгажээ.
Баян-өлгий аймгийн ЗДТГ ын дарга, талийгаачаар Цэргийн алба хаалгажээ.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.