Л.Мөнхбаясгалан: Мүүний сүмээс япон, солонгос иргэнийг баривчилсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Л.Мөнхбаясгалан: Мүүний сүмээс япон, солонгос иргэнийг баривчилсан

Л.Мөнхбаясгалан: Мүүний сүмээс япон, солонгос иргэнийг баривчилсан

"Нийгмийн сайн дурын зүтгэлтэн, цэнхэр үст" Цэрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга Насанбаяр нарын хооронд Мүүний шашины тухай дайн дэгдэж, цахим ертөнцөд томоохон маргаан дэгдээж байсан цаг саяхан.

 

Улмаар "Цензургүй сурвалжлага" багийнхан "Мүүн"-ий гаж урсгалын тухай эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлдэж, энэ асуудал нэг хэсэгтээ л шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

 

Хажуу талаас нь харахад Цэрэн, Насанбаяр гэдэг хоёр хүний хэрүүл мэт боловч агуулгаар нь хараад үзэхэд нийгэмд асар их хор холбогдол бүхий хараа хяналтгүй дэлгэрч, залуусыг боомилж байгаа гадны шашны гаж урсгалын үнэн мөнийг нээх, хүмүүст сэрэмжлүүлэг болох ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна гэж олон нийт харж байгаа юм.

 

Энэхүү хэрүүл ч гэмээр, хэлэлцүүлэг ч гэмээр зарга маргаан үүссэнээс хойш холбогдох яам тамгын газар, байгууллагын анхааралд хүрч улмаар эхний шатны зохицуулалт, арга хэмжээг аваад эхэлсэн байдаг.

 

Учир юу гэвэл Хууль зүйн сайдын эрх асуудал, түүний чиг үүргийн хүрээнд төрөөс сүм хийдтэй харилцах асуудлыг хариуцан ажилладаг билээ. Үүний хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд болон шашины байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар үнэлгээ хийх зорилгоор ажлын хэсэг байгуулсан юм.

Л.Мөнхбаясгалан: Мүүний сүмээс япон, солонгос иргэнийг баривчилсан, мүүний гар хөл болсон Монголчууд ухаарч амьдраарай

 

Тэгвэл өнөөдөр мүүнийхнийг баривчилсан талаар мэдээллийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулж олон нийтэд мэдээлсэн байна. Тодруулбал, Япон улсын иргэн Мацумото болон БНСУ-ын иргэн Кан нарыг баривчлан саатуулжээ.

Д.Дуулим

Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг Сталинаас хүсээд бараг зөвшөөрүүлж байсан
Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг Сталинаас хүсээд бараг зөвшөөрүүлж байсан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.