Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд АНУ түүхэндээ хамгийн их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд АНУ түүхэндээ хамгийн их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гаргана

Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд АНУ түүхэндээ хамгийн их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гаргана

Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гаргах захирамжийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр гаргажээ.

Нийтдээ 180 сая баррель газрын тосыг ирэх зургаан сарын хугацаанд зах зээлд гаргах болсон нь АНУ-ын түүхэнд гарч байгаагүй том нийлүүлэлт юм. Тус улс 1974 онд анх газрын тосны стратегийн нөөцийг бий болгож байжээ.

Украинд дайн эхэлж, өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарласны дараа газрын тосны үнэ дэлхийн зах зээлд огцом өсөх болсон юм.

ОХУ нь Саудын Арабын дараа дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч.

Гэхдээ судлаачид Байдены авсан арга хэмжээ өнөөдрийн хямралыг зохицуулж чадахгүй гэж үзэж байна.

Харин Байден тайлбарлахдаа уг нийлүүлэлт нь АНУ-ын дотоодын газрын тосны үйлдвэрлэл зохих түвшинд нэмэгдэх хүртэл “гүүр болох” арга хэмжээ гэжээ.

Тэрбээр засгийн газраас газрын тосны орд түрээсэлсэн компаниудад олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол нэмэлт татвар төлөхийг шаардсан байна.

Мөн ногоон эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Байден хувийн хэвшлийнхэндээ уриалжээ.

Байдены шийдвэрийн дараа Brent төрлийн газрын тосны баррелийн үнэ 5.4 хувиар буурч, $107 орчим, WTI (West Texas Intermediate) төрлийн газрын тосны баррелийн үнэ 7 орчим хувиар буурч, $100 хүрсэн байна.

АНУ-ын газрын тосны стратегийн нөөц Техас, Луизиана мужуудын нутагт орших байгууламжуудад хадгалагддаг. Гуравдугаар сарын 25-ны байдлаар нөөцийн хэмжээ 568 сая баррель байжээ.

2009 онд нөөцийн хэмжээ 700 сая баррельд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байв.

Сүүлийн зургаан сарын дотор Байдены засаг захиргаа гурав дахь удаагаа стратегийн нөөцөөс газрын тос зах зээлд нийлүүлж байна.

Эх сурвалж: BBC

Нүүрс тээврийн жолооч биедээ 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ
Нүүрс тээврийн жолооч биедээ 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.