Татварын буцаан олголтыг энэ сард олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Татварын буцаан олголтыг энэ сард олгоно

Татварын буцаан олголтыг энэ сард олгоно

mongoТатварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор болжээ.

Нийслэлийн хэмжээнд  33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгох юм байна. Татварын ерөнхий газраас энэ сарын 15-20 хүртэл татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сард  олгосон байна. Хоёрдугаар ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлангаа өгсөн иргэд хамрагдах аж. Татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлсэн иргэдийн тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгддэг хэмээн албаныхан тодотгов.

Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгана
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.