“Жуулчны мэдээллийн төв” бизнес эрхлэгчдийг үнэгүй сурталчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 53 секунд
“Жуулчны мэдээллийн төв” бизнес эрхлэгчдийг үнэгүй сурталчилна

“Жуулчны мэдээллийн төв” бизнес эрхлэгчдийг үнэгүй сурталчилна

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ААТТӨҮГ), Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” мэдээллийн санг шинээр үүсгэхээр талууд хамтран ажиллаж байна. Цаашид “Жуулчны мэдээллийн төв”-н үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах; Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” нь ирэх долдугаар сард нээлтээ хийх бөгөөд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч байгууллагуудын сурталчилгааны мэдээллийг үнэ төлбөргүй байршуулах боломжоор хангах аж. Ковид19 цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх, ААН, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь “Жуулчны мэдээллийн төв”-д ААН, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг “Сурталчилгааны багц”-аар дамжуулан олгож байна.

Иймд аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын байгууллага нь бүртгэлийн анкет, дагалдах материалыг 2021.06.17-ны дотор АЖХТ-н [email protected] хаяг руу илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг АЖХТ-н /http://mto.mn хаягаас үзнэ үү.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ, ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХГҮЙ ГҮРИЙЖ ЯВНА
УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ, ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХГҮЙ ГҮРИЙЖ ЯВНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.