ӨНӨӨДӨР: "Хөх морин жилийн дурсамж" үзэсгэлэнгийн нээлт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
ӨНӨӨДӨР: “Хөх морин жилийн дурсамж“ үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Хөх морин жилийн дурсамж“ үзэсгэлэнгийн нээлт болно

08:30 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын зааланд ( Чойжин Ламын сүмийн баруун талд) Тер ба хувийн хэвшил, төрийн бус ба олон улсын байгууллагууд, судлаачид хамтран эмийн салбарт ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулах хурал болно.


09:00 цагт ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалт Засгийн Газрын XI байрны II давхрын хурлын танхимд болно. Утас: 70105652 


09:00 цагт Хангарди ордны 14 давхарт Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогын талаар явуулсан судалгаагаа нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Энэ үеэр УБ хотын газрын харилцаа, шилжилтийн үеийн хотжилт зэрэг асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91040607


09:00 цагт Өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор НЭМГ-аас “Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлье” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЭМТ-сургалтын танхимд “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт болно. Тус сургалтыг нийслэлийн найман дүүрэгт хуваарийн дагуу гуравдугаар сарын 16 хүртэл зохион байгуулна.


12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар салбартаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Тусгаар тогтнолын ордны Бага танхимд нээлттэй мэдээлэл өгнө.


15:00 цагт Сүүлийн үед нийслэл хотод эх нь ураг болон нярай хүүхдээ хаях, үүнээс болж нярай эндэх тохиолдол удаа дараа гарч байгаатай холбогдуулан УБ хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хувийн хэвшлийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн захирал эмч, мэргэжилтнүүдэд эх, нярай, хүүхдийн асуудалтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, тулгамдсан асуудлыг тодорхойлох уулзалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулна.


15:00 цагт Өдөр өдрөөр асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн XXI зуунд өсвөр залуу үеийнхнийгээ багаас нь техникийн боловсрол, мэдлэг эзэмшүүлэх, ЕБС-дад техникийн лаборатори байгуулах, мөн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Залуу зохион бүтээгч” клуб болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч” дугуйлангийн нээлттэй хичээл тус паркийн МТҮП-ийн II давхарт "Эмбэддэд системийн лаборатори-1"-т  болно. Утас: 99107647


15:30 цагт СТӨ-нд байрлах Үндэсний уран зургийн галерейн III давхарт БНХАУ-ын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.


18:00 цагт "ДМ" залуусын нэгдлийн Үндэсний Үйлдвэрлэлийн баг Яруу сэтгэгч Залуусын нэгдлийн хамтарсан "Бүтээлч Монгол" аян амжилттай үргэлжилж байна. Бид цаашид хийх ажлаа төлөвлөх санал солилцох уулзалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд Кибер төвийн чанх урд талын "Монгол хэвлэл" компанийн байранд байрлах "ДМ" залуусын нэгдлийн ажлын байранд хийнэ: Утас 99327972


Төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд “Монгол Улсын тусгаар тогтнол ба дипломат ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас 88080619

М. Батсуурь шүүгчийг шүүх түмэн шалтгаан байна
М. Батсуурь шүүгчийг шүүх түмэн шалтгаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.