“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 35 секунд
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүд 2021 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд компаниас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай танилцахаар томилолтоор ажиллаж байна.

ТУЗ-ийн дарга, гишүүд эхний өдөр уурхайн цогцолбор, харуул хамгаалалт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, ачилтын үйл ажиллагаа, салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт, барилгын ажлын явцтай танилцсаны дээр салбарын удирдлагууд, уурхайчидтай уулзалт зохион байгуулав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь салбарт ажилчдын ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор ажилчдын хотхон, захиргааны барилгын ажлыг бие даасан цэвэрлэх байгууламж, уурын зуух, гадна шугам сүлжээ, цахилгаан хангамж, авто замын хамт цогцоор барьж байгуулж байна. Ажилчдын хотхоны барилгын хувьд нийт 312 хүний багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.

Тус хотхоны барилга нь гадна зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто машины гараашийн хамт баригдах бөгөөд үндсэн барилгын хийцлэл нь төмөр бетон карказ, металл гадна фассадтай капитал барилга юм.

Барилгын зохион байгуулалтын хувьд үүдний хэсэг, хүлээлгийн өрөө, хоолны танхим, угаалгын өрөө, инженер техникийн өрөө, номын сан, амралтын өрөө, хурлын өрөө, эмчийн өрөө болон ажилчдын байрлах өрөөтэй, барилгын нийт талбай нь 45,4м х 58,2м буюу 5,079м2 хэмжээтэй. Захиргааны барилга нь нийт 150 хүний багтаамжтай бөгөөд ажлын гүйцэтгэл 87 хувьтай үргэлжилж байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Цогтцэций сумын төвтэй холбох 13,5км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа.

Тус авто зам нь Цогтцэций сумын төвөөс Ухаахудаг-Барууннаран чиглэлийн хатуу хучилттай авто замтай шууд холбогдох бөгөөд 3,5 км хэсэг нь сумын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу төлөвлөгдсөн бөгөөд замын хоёр талаар явган хүний зам, дугуйн зам, замын зорчих хэсэг болон явган замын хоёр толгойтой гэрэлтүүлэг, нийт 22 цэгт ус зайлуулах хиймэл байгууламж /хоолой/, 40,548.7у/м хэвтээ тэмдэглэгээ, 235 ширхэг түмбэ, 980 у/м туузан хашилт, 126 ширхэг анхааруулах болон заах тэмдэг төлөвлөсөн байна.

Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Түм арвижих” ХХК, зөвлөхөөр “Эн Би Си Си” ХХК-ууд ажиллаж, өнөөдрийн байдлаар 51 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. ТУЗ-ийн дарга, гишүүд 2021 оны 9 дүгээр сарын 9 -ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт,Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, холболтын төмөр зам төсөл, Нүүрс ачих байгууламж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцана.

Равсал панзад хандивлах байр бэлэн боллоо
Равсал панзад хандивлах байр бэлэн боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.