Пицца захиалж амь насаа аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Пицца захиалж амь насаа аварчээ

Пицца захиалж амь насаа аварчээ

АНУ-ын Флорида мужид нэгэн гайхалтай явдал болсон байна. Энэ явдал дуудлагын пицца захиалгатай холбоотой бөгөөд гэмт хэрэгтнүүдийг барьж, бүхэл нэг гэр бүлийн амь насыг аварсан байна. Тус мужийн иргэн нэгэн бүсгүй хурдан сэтгэж чаддаг сэцэн ухааныхаа ачаар амь биеэ, үр хүүхдүүдээ аварчээ. Америкт пиццаг ихэвчлэн онлайнаар захиалдаг болсон. Үйлчлүүлэгчид захаиалгаа өгчихөөд сэтгэгдэл хэсэгт нь "Баярлалаа, хурдан хүргэж ирээрэй, хаалга тогших хэрэггүй, үүдэнд орхичихоорой" гэх зэрэг бичиж үлдээдэг юм байна. Тэгтэл, дээрх эмэгтэй хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ гэмт этгээдийн барьцаанд орсон байжээ. Эмэгтэй удаан өлсгөлөн байсны эцэст арайхийн ятгаж, пицца захиалах зөвшөөрөл авсан аж. Тэрбээр захиалгаа өгчихөөд сэтгэгдэл хэсэгт нь "Би барьцаалагдсан цагдаа дуудаарай" хэмээн бичсэнийг пиццаны газрын эзэн шууд ойлгож, цагдаад мэдэгдэж, тэр гэр бүлийг эсэн мэнд суллан авчээ.

С.Дамдин

Тавантолгой түлшийнхэн айл өрхүүдэд илч, энерги бэлэглэлээ
Тавантолгой түлшийнхэн айл өрхүүдэд илч, энерги бэлэглэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.