Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

 

A file image grab taken off a propaganda video posted online on January 14, 2015 showing Nasser bin Ali al-Ansi

Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Насер аль-Ансийг Йеменд өгсөн АНУ-ын агаарын цохилтоор устгасан гэж "ВВС" агентлаг мэдээлжээ.


Анси дөрөвдүгээр сард Мукалла боомт хотод амиа алдсан гэж Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэл мэдэгдсэнийг босогчдыг ажиглах АНУ-ын “Site Intelligence” бүлэг мэдээлсэн байна.

Гэвч уг мэдээлэл баттай эсэх нь тодорхойгүй байгаа юм. Анси нь Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн хэд хэдэн бичлэгт гарсан байна.

Нэгдүгээр сард Францын “Чарли Хэбдо” шог сэтгүүлийн байранд 12 хүний амийг авч одсон халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдсэн бичлэгт тэрбээр гарчээ.

АНУ-ын сэтгүүлч Лук Сомерсийн амийг хөнөөж буй “Аль-Каида” бүлэглэлийн дүрс бичлэгт Анси мөн гардаг гэж “Site Intelligence” бүлэг мэдээлсэн байна.

Мукалла боомт хотод өгсөн агаарын цохилтоор Ансигийн том хүү болон бусад босогчийг устгасан гэж “Site Intelligence” бүлэг мэдэгдэв.

О.Мөнхдууулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Макс Жонсон: Бид мөнгөө л авмаар байна
Макс Жонсон: Бид мөнгөө л авмаар байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.