Арилжааны банкууд 2195 иргэнд таван хувийн хүүтэй зээлийг олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Арилжааны банкууд 2195 иргэнд таван хувийн хүүтэй зээлийг олгоно

Арилжааны банкууд 2195 иргэнд таван хувийн хүүтэй зээлийг олгоно

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар банкууд 7455 иргэний 460.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2195 иргэний таван хувийн хүүтэй 104.8 тэрбум төгрөгийн, 4395 иргэний найман хувийн хүүтэй 295.5 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах орон сууц, нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 901 зээлдэгчийн 36.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувь руу шилжүүлээд байгаа аж.  

Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл нь одоо хэрэгжиж байгаа найман хувийн хүүтэй зээлийн шалгууртай ижил нөхцөлөөр олгогдон, зөвхөн тухайн орон сууцны байршлаас хамаарч хүүгийн хувь хэмжээ ялгаатай байх юм.  

М.Баясгалан

 

Эх сурвалж: www.TODAY.mn
Ахмадуудын 90 хувийг тэтгэврийн зээл авахад хүргэж, ухраав
Ахмадуудын 90 хувийг тэтгэврийн зээл авахад хүргэж, ухраав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.